ИЛТГЭЛ тавихын өмнөх АЙДАC-аа ор мөргүй дарах 3 арга

Хүмүүст хамгийн их тулгардаг айдсын нэг нь индрийн айдас. Энэ нь олон хүний өмнө үг хэлэхэд хөл гар салганаж, хоолой хатан юу ярих гэж байснаа, юу ярьсантайгаа хамт мартахыг хэлнэ. Танд бас ийм явдал цөөн биш удаа тохиолдож байсан л байх. Гэвч ангийхнийхаа өмнө пресентэйшн тавих, дарга нарынхаа өмнө ажлаа тайлагнах гээд л олон хүний өмнө ярих шаардлага зөндөө. Тиймээс олон хүний өмнө анхлан гарч байгаа хүмүүст зориулан индрийн айдсаа хэрхэн даван туулах талаар 3 аргыг би та бүхэнд хэлж өгье. 


ИЛТГЭЛ тавихын өмнөх АЙДАC-аа ор мөргүй дарах 3 арга

Урлагийг нууж чадна гэдэг нь өөрөө урлаг юм гэдэг шиг айдсаа сайн дарж чаддаггүй юмаа гэхэд сайтар нууж чаддаг бай. Ихэнх тохиолдолд бидний сандралыг сонсож байгаа хүн ажигладаггүй. Бид өөрөө өөрсдийгөө л баригдуулчихдаг. Ямар их сандарч байнаа гэсэн бодол биднийг сандралыг нэмнэ үү гэхээс хасахгүй. Зарим хүмүүс амжилттай илтгэл ярьсныхаа дараа "Оо ямар их сандарваа" гэж хэлдэг. Үүнийг худлаа бааварлаад ерөөсөө сандраагүй, харин ч гоё ярьсан мөртлөө сандарлаа нтр гээд байх юм гэж бодох тохиолдол байдаг. Гэхдээ л нөгөө хүн сандарсан нь үнэн, түүнийгээ сайн нууж чадсан нь ч бас үнэн. Тиймээс таны сандарлыг танаас өөр хэн ч мэдэхгүй, гэхдээ та өөрөө үүнийгээ илчилчихгүй бол шүү дээ.

Айдсаа даван туулах 2дахь арга бол: сур сур сур бас дахин сур гэдэг шиг бэлд бэлд бэлд бас дахин бэлд. Бэлтгэл гэдэг бүх юмны эхлэл. Ямар ч сайн бэлдсэн үргэлж л тэрнээсээ дутуу ярьдаг. Хэрвээ чи 90% бэлдвэл 70%-тай л ярьна. Хэрвээ 100% бэлдсэн бол 80%-тай л ярьна. Тиймээс 120%, 130% бэлдэх хэрэгтэй. Хэрэглэж чадах хэмжээнээсээ их зүйлийг бэлдэж байж өөртөө итгэлтэй, айдас сандралгүй олон хүний өмнө гарч ярьна гэсэн үг. Би нэгэн олны танил хүний лекцэн дээр сууж байсан юм. Лекц сайхан болоод дууссаны дараа биднийг заалнаас гарахаас өмнө илтгэл ярьсан хүн маань "Уучлаарай. Лектор хүний нэг зовлон байдаг юмаа. Хэлье гэж бодсон хамгийн гоё зүйлүүдээсээ заавал 1-ээс 2-г орхичихсон байдаг. Би бас л нэг зүйл хэлэхээ мартсан байна. Та нар намайг муу лектор байна гэж бодохгүй биз дээ..." гэж инээмсэглэж хэлж байсныг нь санаж байна. Тиймээс бэлтгэл гэдэг хамгийн чухал. Хэрвээ та 10 минут ярих ёстой бол 20 минут ярих хэмжээний материалыг бэлд. 30 минут ярихаар бол 1 цагийн яриа бэлдэж байж индрийн ард гараарай. Энэ тохиолдолд зүрхэнд тань айдсын биш харин итгэлийн гал дүрэлзэх болно. Тэгээд ч тайван цагт хөлсөөн их гаргавал дайны цаг цуссан бага урсгана биздээ.

Ямар ч спорт тоглохоосоо өмнө бид бие халаалт хийдэг. Ялангуяа спортын томоохон тэмцээн уралдааныг үзсэн бол тоглолтын өмнө нь тамирчид 10-20 минут гүйж, сунгаж, үсэрч хариаж биеэ халаадаг. Яг үүнтэй адилаар индэр дээр гарахаас өмнө бидэнд ам болон тархиа халаах хэрэгтэй. Үүнийг бид ам хална гэж хэлдэг. Найз нөхөдтэйгээ ярьж суухдаа нэгэнт ам халсны дараагаар бол бид хэнтэй ч юуны ч талаар ярих чадвартай болчихсон мэдрэмж төрдөг. Үүнийг л хэлээд байгаа юм. Тиймээс ямар нэгэн илтгэл, пресентэйшн ярихаасаа өмнө 15-20 минутын турш тухайн зүйлийнхээ талаар ярьж бодол санаагаа түүндээ чиглүүлж амаа халаах нь биднийг ямар нэгэн айдас сандралгүй ярьхад хэрэг болно. Жишээ нь миний хувьд би чимээгүй, дотогшоогоо хүн, интроверт. Гэхдээ би яаж өөрийгөө гадагшаагаа экстроверт чалчаа нэгэн болгох аргаа мэддэг. Ямар ч илтгэлийг ярихаас өмнө 15-20 минут ярьсны дараа ам халж, бие тавирдаг гэдгийг ч мэддэг. 

Эх сурвалж: www.mlc-bootcamp.blogspot.com 

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%