ДАРЬТАЙ ТОРХ РУУ ГАЛТАЙ БАМБАР БҮҮ ОЙРТУУЛ

Ингэж би маш олон удаа бичсээн, ямар нэг юм зѳгнѳѳд, мэдрээд Вангадаад байгаа юм биш. Болоод ѳнгѳрсѳн, эмгэнэлт 7 сарын 1-ний ѳмнѳх байдал, түүнээс ч хэд дахин тѳвѳгтэй нѳхцѳл үүсчихээд байхад олон түмний бухимдал руу галтай ойртож, зарим нь цучил шидэж байхад "яана даа" гэж бодсон хэн бүхэн эмзэглэнэ биз дээ, тэрний л нэгэн дусал. Мэдээж бухимдлын гол шалтгаан нь бүх нийтийн ядуурал. Дэлхий даяар эдийн засгийн хямралд ѳртѳѳд байгаа болохоор, ухаантай ард түмэн ямар нэг хэмжээнд ойлгоод, хүлээцтэй хандаад байх шиг байна. Гэхдээ үүсээд байгаа эмзэг нѳхцѳл байдалд сѳргѳѳр нѳлѳѳлѳѳд, ѳдѳѳгѳѳд, гал тавьчих гээд байгаа  басамжлал, эзэнтэй эзэнгүй нь мэдэгдэхгүй ѳдѳѳн хатгалга, тодорхой хүчин зүйлүүд байгаа нь илт байна. Энэ хүчин зүйлүүдийн үйлчлэл, улс тѳрийн увайгүй үйлдлүүдээр дамжин хэрэгжээд байгаа нь ядуурал, бухимдлыг даамжруулаад зогсохгүй хэсэг бүлгийн сонирхолд ашигтайгаар эргэж байна. 

Улс орнууд, дэлхий даяар нүүрлэсэн хямралын мѳчлѳгт, ард түмнээ ядуурлaaс гаргах гэж байдаг хүчээрээ тэмцэцгээж байна. Монголын тѳр урвуугаар ядууруулах бодлого барьж байгаа нь ямар нэг ашиг сонирхол байна гэсэн хардлага тѳрүүлж байна. Манайхаас ч дор хямралтай байгаа хойд хѳршѳѳ л харчихад хангалттай. ДНБ нь ганцхан хувиар ѳссѳн тэр дариуд нь индексаци хийж цалин, тэтгэвэрийг 1%-иар ѳсгѳх шийдвэр гаргаж байна. Ард түмэн ядуурвал улсаараа зүдэрнэ гэдгийг тэд сайн ойлгоцгоож байна. Манай ДНБ 3.6% ѳсчихсѳн байхад индексжүүлэх нь бүү хэл бүүр таначих боломжийн зүйл анги эрээд сууцгааж байгаа нь худлаа биш.
 
Оросын Засгийн газар олигархиудтайгаа хэлцэл хийж офшоорт байгаа бүх дансыг нь нутагтаа шилжүүлж чадлаа. Эс зѳвшѳѳрсѳн заримыг нь баривчлаад, эсэргүүцсэн ганц нэгийг нь зориуд Кремлийн ордны дэргэд тархинд нь сум зоогоод, даалгавар гүйцэтгэсэн чеченүүдээ Кадирт аваачаад тушаачхаж байна, чадаж байна, хүчтэй байна. Манайх тэхэд ЗАРЛАНА гэж худлаа шоудахаас цааш юм алга.  Авилгачидттай тэд дайн зарлалаа, ард түмний ядуурлын шалтгаан нь авлига гэж үзэцгээж байна.  Путин ѳѳрийн удирдаж байсан Авлигатай тэмцэх Бүх оросын ардын фронтоо хѳл суурьтай болгож Дотоод яамандаа шилжүүлэн газар сайгүй цэрэгжсэн ардын гварди байгуулан тэмцэл явуулж 13 млрд доллартай тэнцэх хѳрѳнгийг хураагаад байна. Сахалины губернатор Хорошовины Москвад байдаг сууцнаас нь шалнаас тааз хүртэл хураасан 5 млрд долларыг хурааж орон даяар харуулан олигархиудын зүрхийг үхүүлж байна. Манайх тэхэд тѳр нь тѳмѳр биш тѳмсѳн нүүр царайлж байна. Сүүлдээ бүр, авлигалтай тэмцсэн цагдаа, АТГ-тайгаа тэмцэл явуулах гээд ч байгаа юмуу, ойлгомжгүй болж эхэллээ. МАНАН-гийн эс үйлдэл, тэмцэл явуулж буй хүчнийхэнд саад болж байгаа нь илт. Авлигатай холбоотой нь сэжиглэгдсэн ДУМ-ын гишүүдийг тодорхой нѳхцлѳѳр эргүүлэн татах зарлигт Путин гарын үсэг зурлаа. Манайх тэхэд ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ гэсэн далимны юмаар хаалт, халхавч хийж, авилгачдаар авлигын эсрэг хууль батлуулах гээд эргүүтэн оролдоцгоож байна. Нам дамжсан олигархиуд нь тохуурхан инээлдэж байна. Путин млрд-ын загас, млрд-ын сүү цагаан идээ, млрд-ын жимс...гээд гол нэрийн хүнсний барааны импортод  эмбаргo тавьж, дотоодын үйлдвэрүүдээ сэргээн хэдэн сая оросыг ажилтай болгочихож чадаж байна. Гэтэл манайх тѳмсѳѳ, бүр буузаа хүртэл хүжаагаас зѳѳж байна, тэр бүр юу ч биш. Монголд нүүрс угаах том хүчин чадалтай үйлдвэр бий, амиа бодсон олигархиуд нь машинаар нүүрс тээвэрлэн үндэсний үйлдвэртээ МАЙ ЧИ! гэж салаавч үзүүлчхээд хажуугаар нь гарч давхин хилийн цаана гарган хужаагаар угаалган бах таваа хангаж байна. Ѳширхлийн хонзонгоо эх орныхоо нийтлэг эрх ашгаар тайлж байна, ийм тэнэглэл, мангуурал гэж байж болох уу! Олигархжсан тѳр, ард түмний нийтлэг эрхийн эсрэг зогсоод байгаа биш гэж үү? Олирхиуд нь, ваакумжсан тѳрийн хоосон орон зайг ашиглан эх орны баялгаар ѳрсѳлдѳгчѳѳсѳѳ ѳшѳѳ авч чадаж байна, замд нь ард түмэн дайрлаганд орж, хохирч байна. Оросын Ерѳнхий сайд Медведев саяхан, хүнд үйлдвэр, олборлолт зонхилсон хүчирхэг эдийн засагтаа ЗАМ ТЭЭВРИЙН РЕФОРМ хийх зоригтой бодлого дэвшүүллээ. Либераль-конструктивный гэж нэрлээд байгаа энэ бодлогоо Алс дорнот, Зүүн ѳмнѳд зүг рүү чиглүүлэн эдийн засгаа бүхэлд нь инноваци. шинэ технологийн тээвэрт суурилуулна гэж мэдэгдлээ. Мэдээж манайд салаа мѳчир нь орж ирж болохоор нэн таатай ГЕО нѳхцѳл.  Монголын Засгийн газар үүнд угтах бодлого явуулахын оронд улс орон дамжин гуйрамчилж, зээл хѳѳцѳлдѳн амь аргацаах бодлого барьж байна. Зам тээвэрт суурилсан эдийн засаг босгох нэн ирээдүйтэй зорилт тавьж байсан урьдах ерѳнхий сайдын ажлыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн амлалтаа хойш тавьж байна, энд нүүрс зѳѳх замын тухайд хэллээ. Энэтхэгээс млрд, Хятадээс млрд, Оросоос млрд...мѳнгѳ босголоо гэж хѳѳрцѳглѳн, урд хормойгоо хойд хормойгоороо нѳхѳж, ѳр биш зээл гэж дэмийрцгээж  байна. Ѳр, зээл 2 нь хэлбэр, тэнцэтгэл бичилтийн статъяагаараа ялгаатай ч эдийн засгийн агуулгаараа адилхан, хэзээ нэгэн цагт адилхан л тѳлбѳр шаардах ѲР!. Энүүхнийг ойлгоход эдийн засгийн боловсрол шаардагдахгүй. ѲНДѲР БИЕТЭЙ, ѲНДГѲН ТАРХИТАЙ...гэж Ц.Нямдоржийн хэлсэн нь үнэн байжээ. Монголын эдийн засаг гэдэг нь ѳнѳѳдѳр, айлаас зээлсэн мѳнгѳѳр тансаглаж, үнэтэй будаг шунхаар нүүр хѳмсгѳѳ будсан, ажил хийдэггүй худлаа чалчсан, мангардуу баланч хүүхэн шиг л харагдаж байна.
 
Уянга...МОНГОЛД ТѲР БАЙХГҮЙ...гэсэн дүгнэлт хийлээ, эмх замбараагүйтэй хайр найргүй тэмцдэг, хатуу радикал үзэлтэй ч гэсэн тэрээр, эрхбиш ѳр нимгэн эмэгтэй хүн болохоор зѳѳлѳн хэлжээ. МОНГОЛД ТѲР БАЙГАА, ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ҮЙЛЧИЛДЭГ ТѲР БАЙГАА гэж хэлмээр санагдана, энэ нь байхгүйгээс ч долоон дор юм.  Дотроос нь биш, гаднаас нь, нийгэм зүйн талаас нь шинжээд үзэхээр бүх юм ойлгомжтой харагдаж байна. Монголын тѳр, МАНАН гэх мангасын аманд орж, түүний эрхээр улс тѳрийн альгоритм ( МАНАН-гийн дэглэсэн засаглалын эрх мэдлийн программчилсан хаваарилалт) явуулж, замдаа саад болсон шинэлэг улс тѳрийн хүчнүүд, жижиг намууд, бүсгүйчүүд, үнэнийг ѳчсѳн сэтгүүлч, нийтлэлчид, шударга хүмүүсийг няц дайрдаг аварга том МАШИН болон хувирлаа. Олон улсын экспертээс сайн үнэлгээ авч байсан парламент нь хүртэл Их хуралд суудалтай олигархиудын саварт атгагдан  ѳѳрсѳддѳѳ зориулан хууль үйлдвэрлэгчид, кнопчид болцгоов. Авлигын эсрэг овоо тэмцэж байсан ерѳнхийлѳгчѳѳ гары нь хүлж хѳлий нь дѳнгѳлѳн ТѲРИЙН ТОТЬ болгож орхив. МАНАН, НАМ ДАМЖСАН ОЛИГАРХИ 2 бол формал, формал бус аль ч талаараа ихэр тогтолцоо, еэвэнгийн 2 тал. Парламент, ерѳнхийѳлѳгч, Засгийн газрыг үмхэж ваакумдаад, одоо ард түмний бухимдлаар дарьтай торх хийн түүн рүү бамбар шидэхээр бэлдэцгээж байна. Офшоорт хѳрѳнгѳѳ байршуулсан нам дамжсан мафиуд, үймээн самуун дотроос давхар ашиг олохыг зорьцгоож байна. Украины иргэний дайнаар олигархиудын хѳрѳнгѳ 10 дахин зузаарч ард түмэн нь ѳмссѳн хувцастайгаа үлдсэнийг ажиглан харах нүдгүй, тархигүй тэнэг олигархи гэж байхгүй, тэхээр бүгд зориудын ажиллагаа.
 
Бүхнийг дийлсэн МАНАН-гийн дэглэм ( алгоритм) бол ѳѳрсдийх нь хэлдгээр БОХИР ТОГЛООМ, Толгойт руу тѳвлѳрч цутгадаг бохирын шугам сүлжээтэй адилтгаж болохоор эд. Жижиг намуудыг бохиртоо нэгтгэж чадлаа, үгэндээ ороогүй заримы нь дотроос нь хагалан бутаргаж, шалтаг заан сонгуульд оролцох эрхгүй болголоо. Ард түмний ойлгоц, дэмжлэгийг эхнээсээ хүлээж байсан ХҮ Намыг яаж хагалан бутаргаж чадаж байгааг Ерѳнхийлѳгчѳѳсѳѳ эхлээд харсаар , ГҮЛДИИЙГЭЭД ѳнгѳрлѳѳ. Намыг институт болгоё гэж тоть шиг давтдаг Ерѳнхийлѳгч, институт хэлбэрээр тѳлѳвших аядаж байгаа цорын ганц улс тѳрийн хүчнийг дэмжсэнгүй, унахыг нь хараад сууж байна гэдэг бол ард түмний хэлж заншсанаар ХОШГОРУУЛАЛТ байжээ, ѳѳр юу ч биш ээ! Шинээр үүссэн ТТЭНН-ыг нугаслах компроматаа аль хэдийн бэлдчихсэн, тохиромжтой моментыг хүлээж байгаа гэдгийг зарим судлаачид мэдрээд, аль хэдийн хэлчихсэн байгаа. Ард түмэндээ хандаагүй, ард түмнээ дэмжээгүй ерѳнхийлѳгчийг ард түмэн хайрлах уу даа, үгүй юу? гэж түүнээс асууя. МАНАН яг одоо бие даагчдыг намнах салмандр( хорт шанаган гүрвэл)-ын ажиллагаа явуулах аргаа зѳвшилцѳн хэлэлцэцгээж байна. Сонгууль луйвардах аргыг нийгэм зүйд ингэж нэрлэдэг, америкийн нэг шог зураачын 1812 онд ѳгсѳн нэр. Америк гэснээс тэд бас мажорит систем хэрэглэдэг. Ард түмний тэмцлээр орж ирсэн мажорит системыг УХРАЛТ хэмээн, баахан тархи угаалга хийх гэж оролдоцгоолоо. Энэ бол ард түмний мэдрэмж, энгийн хүмүүсийн мэдлэгт хандсан басамжлал. Сонгуулийн системийн тѳгѳлдѳржилтѳѳр дэлхийн дээвэрт гарчихсан 2 улс бий, тэр нь Герман, Австрали, хоюулаа мажорит системтэй. Гончигдорж, Тэмүүжин, Эрдэнэчимэг... нарыхаар бол энэ 2 гүрэн африк тивийн хоцрогдсон орнууд болж таарч байна уу!. Энэ нь сайн, тэр нь муу гэхийн ялгаа байхгүй, суурь харилцаандаа аль нь илүү тохирч байна, механизмы нь яаж тогтоож чадаж байна гэдгээр л ДЭВШИЛ, УХРАЛТ яригдах ёстой байх. Сая Австралийн парламентийн тѳлѳѳлѳгчид ирээд явлаа, тэднийх нэг танхим нь яг 76 гишүүнтэй, манайтай адилхан, бодвол учрыг асуугаа байлгүй дээ. Ард түмнээс, сонгогчдын дургүйцлээс эмээхдээ ѳнгѳн дээрээ мажорит гэж батлачихаад хэрэгжүүлэх механизм дээр нь хор найруулж ХОРТ ШАНАГАН ХОРХОЙ-н рольд тоглох гэж ядацгааж байна. Ард түмэн нэг үеэ бодвол юм ойлгоцгоодог болсоон, хэн нь хэн бэ гэдгийг гадарлахтайгаа байгаа. ЮМ ѲГВѲЛ АВААД БАЙГААРАЙ, БҮР НЭХЭЖ БАЙГААД АВ!, САНАЛ ѲХДѲѲ ХАРИН САЛААВЧ ҮЗҮҮЛЦГЭЭЕ! гэж бичсэн нэгэн уншигчын захиас бол хариугүй хаширсан хүний үг. Нийтлэлийн энэ хэсгээр, сонгуулийн ѳмнѳх нийгмийн сэтгэл зүйн байдал ДАРЬТАЙ ТОРХ шиг байгаа шүү, сонгуулийн ѳчүүхэн будлиан оч болон үсэрчих вий гэж МАНАН-д чиглүүлэн үг дайя! Хуурай үнэнийг үглэлээ, дээр нь нэмж 2 жишээ дурдая, хувь хүн рүү дайрах бодлого байсангүй, гар дор байгаа жишээг бэлэнчиллээ гэдэг талаас нь ойлгоцгооно буй заа гэж хэлье! 
 
Цагаан халаадтангуудын жагсаал
 
Эзэн Чингисын талбайд 3000 цагаан халаадтан гарч жагсав. Эмч нараа хүртэл доромжилдог арчаагүй улс орон гэдгээ харуулж дэлхийн шившиг болцгоов. Жагссан шалтгаан ердѳѳ энгийн, Тэмүүжин гэх хуулийн багш цолтон, эмч нарын болзошгүй алдааг хүн дайрсан жолоочтой адилтган эрүүгийн хэрэгтэн болгох хуулийн тѳсѳл хэлэлцүүлсэнтэй холбоотой. Энэ бол ДАРЬТАЙ ТОРХ руу шидсэн цучил, ард олны дургүйцлийг жинхэнэ хүргэсэн увайгүй үйлдэл байлаа. Энэ үйлдлийн ард мэдээж МАНАН зогсож байсан, тэр тѳслийг нь дэмжсэн гишүүдийн нэрс протоколд зоолттой байгаа. Ийм юм хийх ямар зорилго байв, олон түмний дунд эмх замбараагүйтэл үүсгэх нь чухам хэний эрх ашигт нийцээд байнаа гэдэг бол нухацтай асуулт.  Ѳвчтѳн нас барсан тохиолдолд, эмчид албан тушаалын, захиргааны хариуцлага оногдуулдаг олон улсын конвенци байгаа. Зарим хѳгжчихсѳн соёл иргэншилтэй орнуудад, захиргааны хариуцлага хүлээлгээд тѳгсгѳсѳн сургууль нь харин том хариуцлага үүрдэг практик бий. За энэ ч одоо яамай гэлээ гэхэд наад зах нь 2 зүйлийг бодолцох л байсан. 
 
1. Хүн дайрсан жолооч эсвэл дүрэм зѳрчсѳн, анхаарал алдсан явган зорчигч буруутай байснаас үүдсэн хариуцлага хүлээнэ, эрүүгийн хариуцлага. Эмч хүн нэгэнт дор орчихсон ѳвчтѳнийг сэхээх гэж эцсийн чадвар, чармайлтаа бараад үхлийн ѳмнѳ аргагүйдэн, хүч мѳхѳсдѳн сѳхѳрч талийгч болсон ѳвчтѳнтнийхѳѳ ар гэртэй адилхан  сэтгэлийн тамд унадаг. Үнэхээр мэргэжлийн алдаа гаргасан бол захиргааны хариуцлага л хүлээх ёстой.
2. Жолооч хүн тангараг ѳргѳдѳггүй, эмч хүн бол тангарагтай ажилтан, тангаргаас няцаж эмчилгээ хийхгүй байх ёс зүйн эрх тэдэнд байхгүй, тэхээр Тэмүүжингийн яриа ХУДЛАА!. Хэрэв ганц нэг тийм юм харсан. сонссон бол тэр зүгээр л НЭГЖ ТОХИОЛДОЛ, тэрийг нь ЭМ-ийн сайдтай ярих асуудал! Тэмүүжин, эмч хүнийг жолоочтой биш, тангараг ѳргѳчихѳѳд ажилдаа ирдэггүй УИХ-ын гишүүн, жишээлбэл ѳѳртэйгѳѳ, эсвэл тангараг ѳргѳсѳн хуульчтай, тухайлвал хуулиа зѳрчсѳнѳѳр ажлаас халагдсан ѳѳртэйгѳѳ зүйрлүүлэн бодож болох байсаан, тэгсэнгүй. Тэхээр хэний эрх ашгийн ѳмнѳѳс тоглоод байнаа, тэр бохирын сүлжээндээ ядаж эмч багш нараа улс тѳржүүлэн татаж оруулах оролдлогоо зогсоох ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага сохорчихоогүй байгаа.
 
Хувьцаа худалдагчид
 
Амьгүй хувьцаа худалдах гэж үй олноороо тэгж хэд хэдэн газар хоног ѳнжин шѳнѳ дѳлѳѳр дугаарлаж, хий цуурхалд итгэн ѳѳрсдийгѳѳ зовоох, хуурах хүмүүс мѳн үү Монголчууд? Менталит талаас нь бодсон ч тэхгүй, тэхээр хэн нэгэн худалдаад авчихсан нь лавтайяа оргүй зүйл биш.  Тэгвэл хэн. ямар зорилготой энэ үймээнийг зохион байгуулав, хэний эрх ашигт нийцээд байна...олон асуултад хариу ѳгөх субьект нь Цагдаа биш, харин Монголын ТѲР, хэрэв байдаг бол шүү дээ. Баялагийг нь хурааж хувааж аван ард түмнээ хоосрууллаа, элгээр нь газар хэвтүүллээ, сүргээрээ цагаачлах нѳхцлийг нь бий болголоо, одоо сэтгэхүйгээр нь тоглоцгоож, тавлаж байна, энэ ч арай дэндэж байна. Энэ бол ДАРЬТАЙ ТОРХ руу шидсэн цучил мѳн. Энэ цучлыг хэн шидэв? Нѳгѳѳ...ЭЗНИЙ НЬ, ЦААД ЭЗНИЙ НЬ ОЛОХ НЬ ЧУХАЛ....гэдэг шиг эзнийг нь олох ёстой юм байгаа биз дээ. Ард түмэн хэдий чинээ ядуу байна, зорилтоо хэрэгжүүлэхэд тѳдий чинээ дуулгавартай байх болно...гэсэн Ленины сургаал, олон түмэн бухимдалтай байх тусам бидний том зорилго хэрэгжих нь амархан...гэсэн Гитлерийн үгийг хэрэгжүүлээд байгаа улс тѳрийн хүчинтэй холбоотой байж мэднэ, тэр бол МАНАН!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%