Иргэдийн үнэлгээ: Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 4 сард авсан судалгаагаар иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдөд  өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.

Ганцаарчилсан тоглолт хийхдээ гаргуун, поп-улстөрчдийн хэн хэнийх нь рейтинг огцом уналттай байгааг энэ жагсаалт харуулж байна. Олон жилийн дунджаар бол хаврын хавсаргатай, хуйсарган саруудад харин ч эсрэгээрээ өсдөг. Нийт масс улстөрч-одуудад өгдөг нэмэх оноондоо харам байна.  Ямартай ч энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлсэн хэвээрээ байгаа ч Фэнг-шүй, хиншүү босоо гэх алдыг хүртсэн түүний рейтинг бага багаар унасаар байна. 

CV-ндээ бичсэн сургуулиа төгссөн эсэх эргэлзээтэй дуулиан намжиж амжаагүй байхад Мүүний тухай яриа түүн рүү чиглэсэн. “Дэлхийн энхтайван” гэсэн сайхан үгэнд хууртаад ямар зорилготойг нь шалгаагүй олон улсын хуралд сууснаас өөрөөр хамааралгүй гэж өөрөө тайлбарлаж байгаа ч “юу л бол доо, юу ч хийж мэдэх нөхөр шүү дээ, юутай ч орооцолдож чадна” гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа бололтой. ХҮНамын дарга болж, удалгүй тамгаа булаацалдаж эхэлсэн нь ч энэхүү уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой. 

Харин иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтыг  тэргүүлж буй С.Ганбаатарын араас Х.Баттулга удаалж, рейтинг нь өмнөх сараас огцом өсчээ. 


 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 04-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 04-р сарын 12-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%