Goldman Sachs-ын босс Л.Бланкфейн: Хүсэл тэмүүллээ л галтай байлгаарай

Дэлхийд хамгийн их хувьцаатай Goldman Sachs группын тэргүүлэгч Lioyd Blankfein 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр группээ амжилттай авч гарснаараа хүмүүст илүү танигдсан. Тэрээр Нью-Иоркийн ядуу дүүрэгт 1954 онд төрсөн ба өдгөө дэлхийд толгой цохисон удирдагчдын  нэг болжээ. Lioyd Blankfein Харвардын Их Сургуулийг төгссөн бөгөөд багаасаа дүн сайтай байсан тэрээр Харвардыг том, алдартай гэдгээр нь сонгоогүй аж. Харин ядуу дүүрэгт өссөн түүнд дэлхий дээр өөр их сургууль байдаггүй юм шиг санагддаг байсан учир Харвардад суралцах болжээ. Түүний гурван жилийн өмнө их сургуулийн төгсөлтөн дээр уншсан лекцээс орчуулан хүргэж байна.

Фото эх сурвалж: Bloomberg

Эрхэм хүндэт сургуулийн захирал, хүндэт багш нар, найзууд, төгсөгчидөө:

Би өнөөдөр та бүхний амжилт, баяр баяслаас хуваалцахаар ирсэндээ маш их баяртай байна. Гэхдээ би тийм ч тайван биш байгаагаа хэлмээр байна. Өмнө нь маш их сэтгэл гаргаж төгсөлтөн дээр үг хэлж, сонсогчдоо нэмж байсан ч бусад харилцааны аргуудыг бодвол ийм яриа илүү амархан мартагддаг шиг юм надад санагддаг юм. Тиймээс би хамгийн чухал зүйлсийг аль болох богино хугацаанд ярих болно. Миний бүх зөвлөгөө миний туршлагаас үүдэлтэй. Харин миний туршлага ямар ч өнцгөөс харсан та бүгдийн ихэнхийнх нь туршлагаас тийм том ялгаа бараг л байхгүй.

 Миний өсч том болсон орчин, дунд, их сургууль бол мөрөөдлөөр дүүрэн байснаас биш сурахад амар байгаагүй. Би үүнийг эцэг, эхийнхээ амьдралын тал хагас он жилүүдийн тэмцлээр батлана. Өдөр бүр амьдралын төлөө тасралтгүй ажилладаг аав ээж минь бидний хүсэл мөрөөдлөөс хүртэл заримдаа няцахад хүрдэг байлаа. Манайхан бүгд их сургуульд суралцаж чадаагүй, миний нэг ч ах мөн их сургууль төгсөөгүй. Миний аав шуудан холбоонд шуудан цэгцэлдэг хүн байв. Тэр шөнө ажилладаг нь өдөр ажиллахаас 10%-иар илүү авах цалинтай нь холбоотой байв. Миний ээж хамгаалалтын компанийн рессепшин-----би мөн л тэр хавиасаа төрөн гарсан цөөн бизнес эрхлэгчдийн нэг.

Миний амьдарч байсан Нью-Иоркийн Линг Дэнг дүүрэг эрт эдүгээ ядуу дүүрэг боловч зарим амжилттай хүмүүсийг төрүүлэн гаргасан юм. Зарим нь энэ байдлаа ашиглаж амжилтанд хүрсэн, зарим нь хэцүү байдлыг даван туулж, амжилтыг бүтээж чадсан. Би Томас Жефферсон ахлах сургуулийг төгссөн. Сүүлд сургууль маань ахлах сургуулиа хааж, олон төрлийн авьяас чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр бий болгосон юм. Ахлах сургууль төгсөх хүртлээ би нэг жижиг нийтийн байранд эмээ, охин дүү, ахын хүү гээд маш олуулаа амьдардаг байв. Гэхдээ эргэн харахад ийм хязгаарлагдмал боломжтой орчинд өсч том болсон ч би орой болгон ном уншдаг байсан . Ном надад бүх ертөнцийг нээж өгсөн. Би түүхийн тэр дундаа цадиг, намтар уншдаг байв. Намтар, цадиг дундаас чи их өчүүхэн хүнийг олж харах ч сүүлд нь тэр бүхэн ямар хэрэгтэй болохыг, хүмүүсийн амьдрал өөр болохыг мэдэж авна.

Өнгөрсөн төдийгүй өнөөдөр ч гэсэн намтар цадиг уншсанаар надад хамгийн их нөлөөлсөн нэгэн зүйл: хүн амьдралынхаа эхэнд цаашид юу болохыг, мөн номныхоо 50 дахь хуудсан дээр ирээд байхдаа 300 дахь хуудсанд амжилт хүлээж байгааг мэддэггүй явдал. Тэд өмнө нь хүлээж буй маш том зүйлийг хэзээ ч мэддэггүй. Энэ талаар сайтар тунгаан бодвол энэ бол та бүгд ирээдүйнхээ амьдралыг аз жаргалтай байлгахад туслах маш том шалтгаан. Та бүгдэд өөрийнхөө амьдралын намтар цадигийг бичсэн эхний 50 хуудаснаас гадна хэдэн зуун хуудас бичигдээгүй бий.

Өсвөр насандаа өөртөө тавьсан миний хамгийн том зорилго бол Нью-Иоркийн зүүн дүүргээс гарах. Би их сургуулийн шалгалтад орохдоо лавтай тэнцэх естой гэж өөртөө амласан. Амалсандаа ч хүрлээ. Ингээд их сургуульда орж анх удаа Нью-Иоркийг орхисон юм. Их сургууль намайг бишрүүлэв. Бусад оюутнууд их их л чөлөөтэй, өөртөө бүрэн итгэлтэй. Олон хүн гадагш аялалд явсан, харахад энэ дэлхий ертөнцийг бүгдийг нь танин мэдсэн янзтай. Өнөөдрийг хүртэл би тэр үеийн адгуу мэдрэмжийг мартдаггүй юм. Гэсэн ч тийм мэдрэмж намайг илүү ихээр ажиллах хүч нэмж байсан билээ.

Өөрийн байр сууриа таньж мэдсэн тэр түвшинд хүрэхдээ би их хүсэл эрмэлзлэлтэй болж өөрчлөгдсөн байлаа. Хүсэл, эрмэлзлэл бол чиний дотоод дуу хоолой, чамд хөдөлмөрлөж байж хүний ертөнцийн хил хязгаарыг давах ёстойг, хязгаар байдгийг хэлж өгнө. Чи саад бэрхшээлийг заавал даван туулах ёстой, дарамтыг зогсоох, өөрийнхөө эргэлзээг үгүй болгох хэрэгтэй. Чи эдгээрийг хийж чадаж байгаа нь чамд хангалттай хүсэл эрмэлзлэл байгааг илэрхийлнэ.

 Чи гэр бүлийнхээ төлөө болон өөрийнхөө төлөө амжилт руу тэмүүлж байгаа бол боловсрол, сургалтаар л энэ бүхэнд хүрч чадна. Түүнээс илүү хүчтэй зүйл байхгүй. Өнөөдөр та нар энд зогсож байгаа нь та нар аль хэдийн өөрийн байр сууриа олсныг харуулж байгаа юм. Эрчээ алдалгүй өөрийнхөө хүсэл тэмүүлэлд хүр. Юу вэ гэхээр анхаарлаа төвлөрүүл, өөрийн зарчимтай, тууштай бай, өөрийгөө шүүмжил, сэтгэлээ нээ. Үнэндээ та бүхэн асуудалтай тулгарах тусам илүү хүчтэй болно.

 Найзуудаа, энэ бол амьдрал. Сорилт хэдий хүнд ч даван туулсан байхад маш ихийг өгдөг.  Өөр өнцгөөс харвал: чамд сонголт байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Та бүхэн энэ сургуульд орох эхний өдрөө энэ асуултын хариултыг аль хэдийн мэдсэн байх. Бид гэр бүл, өөрсдийнхөө төлөө тасралтгүй хөдөлмөрлөх ёстой. Өнөөдөр эдийн засгийн хувьд тийм ч таатай биш байгаа ч эдийн засаг бол ерөнхийдөө нэг л хэсэг нь. Та бүгд амьдралынхаа 50 жилийн хугацаанд маш их зүйлийг мэдэж, туршлагажна. Яг л энэ удаагийнх шиг сайхан дуусгах болно. Ямар ч гэсэн энэ дэлхийд багагүй золгүй явдал тохиолдож, тэр хэрээр айдас авчирна. Та бүгдийн амар амгалан байдал ямар нэг зүйлийг яаж хийх вэ гэдгээ, түүгээр зогсохгүй мэдэж байгаа зүйлээ бусад хүмүүсээс илүү хийдэгтэй холбоотой. Хэрвээ тасралтгүй сайхан зүйл рүү тэмүүлвэл эдгээр мэдлэг, чадварыг эзэмшинэ. Энэ нь мэргэжилийн зам болон одоогийн ажил үйлсийн шинэ зам, шинэ аргыг бий болгоно. Ямар ч нөхцөлд өөрийн чинь туулсан шинэ зүйл алхам тутамд чамайг боловсруулж байгаа.

Их сургуулиа төгсөөд би хуулийн сургуульд гурван жилийг өнгөрөөсөн. Түүний дараа Нью-Иоркийн хуулийн байгууллагаас өөрийнхөө мөрөөдлийн ажлыг олсон. Хэдийгээр миний мөрөөдөл байсан ч яг хийгээд эхлэнгүүт би дургүй гэдгээ нээж мэдсэн юм. Хэдий амьдралдаа анх удаа мөнгөний хувьд санаа зовохгүй болсон ч өөрийнхөө хийж байгаа ажилдаа хангалттай сэтгэл хангалуун байж чадаагүй. Учир нь би ажилдаа дургүй байлаа, магад хэзээ ч ажилдаа сэтгэл хангалуун байж чадахгүй байх байсан байх. Зарим хүмүүсийн хувьд аз жаргалтай ажил, харин миний хувьд тамын тогоо байлаа. Таван жил хуулийн чиглэлээр ажилласны дараа би өөр ажил хийхийг хүсч эхнэртээ ажлаас гарах гэж байгаагаа хэлэхэд эхнэр маань уйлсансан. Гэхдээ бүх зүйл саадгүй бүтэж би дахин ажилтай болж, том бизнестэй болсон нь Goldman Sachs байлаа.

 Энэ мэргэжлээр ажиллах явцад маш азтай олон зүйлийг таньж мэдсэн. Мөн маш олон улсын дээд зэрэглэлийн удирдагчдаас авахуулаад бизнесменүүдтэй хамтран ажилласан. Би ерөнхийдөө тэдний амжилтын гол нь юу байсан бэ? гэдгийг ч хангалттай олж харсан. Тэд магад маш их мөнгөтэй, хүчтэй хүмүүс гэсэн ч тэдний хүсэл тэмүүлэл нь мөнгө, хүчнээс нь маш хол давсан байдаг.

 Би өнөөдөр энд та бүгдийн мөнгө, эрх мэдлийн сул талыг хэлэхийг хүссэнгүй. Зөвхөн чиний тархин дахь нэг том зорилго мөнгө болон эрх мэдэлтэй адилхан хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ чи өөрийнхөө ажилд хүсэл сонирхолгүй, хүүхдээ өөрөөсөө илүү амьдруулах орчныг бүтээхийн тулд тэмцэхгүй бол чамайг урагш нь хөтлөх зүйлтэй болохгүй. Тиймээс би та бүхэнд маш тодорхой зөвлөхөд ирж буй өдрүүдэд хүсэл тэмүүллээ л байнга галтай байлгаарай. 

 

Та бүхэн хүсэл мөрөөдөлтэй, оюунлаг, ухаалаг байна. Тиймээс өөрийнхөө намтар цадигийг эхлүүл-----та бүхний амьдралд шинэ хуудсыг нээгдэж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%