ЭДИЙН ЗАСАГ 90 СЕКУНДЭД‬ - Америк долларын зарласан ханш түүхэнд хамгийн өндөр түвшинд хүрлээ

  • Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 9 сарын 26-нд болж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, цэвэр нөөцийг сэргээх, валютын нөөцийг олон улсын тоон мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу мэдээлж ажиллах журамд шилжих, судалгаа, статистикийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг тодорхой, бодитой гаргаж дүгнэж байх, төлөгдөх эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, болзошгүй эрсдэлийн сан байгуулсан авлагуудыг нарийвчлан судалж, найдваргүй гэдгийг тогтоосон авлагыг зохих шийдвэрийн дагуу дансаас хасах арга хэмжээ авах, авлагын бүртгэл хяналт, авлага барагдуулах ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, холбогдох хууль, эрх зүйн бусад актын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид тус тус зөвлөв.
  • Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас жил бүр олгодог санхүүжилт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тус банк уул уурхай, дэд бүтцийн салбараас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжиж ажилладаг. Цаашид жижиг төслүүдэд илүү анхаарч санхүүжилтээ нэмэгдүүлэх болсноо Ноён Филлип Д.Беннет хэлсэн байна.
  • ОХУ-ын Алтайн хязгаар нутгийн бизнес эрхлэгчид Монгол дахь түншийн харилцаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын талаас уурын зуух, нефть химийн бүтээгдэхүүн, хүнс, үр тариа, гурил зэрэг салбарын аж ахуйн нэгжүүдтэй Монголын бизнес эрхлэгчид уулзлаа. Уулзалтын үеэр үр тариа, гурил, тосны ургамал, тэжээлийн худалдааны чиглэлээр Монголд бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
  • Capital Economics компанийн гаргасан илтгэлээр АНУ- ын компаниудын оффшор бүсэд байгаа хөрөнгийн хэмжээ 2015 оны сүүлчээр 2,5 их наяд ам.доллар хүрч дээд амжилт тогтоожээ.
  •  Монгол банкны ам.долларын зарласан ханш 2273 төгрөг байна. Энэ нь ам.долларын түүхэн дээд үнэ юм.

Эх сурвалж: bloombergtv.mn; ikon.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%