ҮЛ ХӨДЛӨХ: Хашаа байшингийн дундаж үнэ хэдтэй байна вэ?

Улаанбаатар хотын хашаа байшингийн дундаж үнийг  Төв, зүүн, хойд, баруун, урд гэсэн 5 бүсүүдэд ангиллаа.

ХАШАА, БАЙШИНГИЙН ҮНЭ

2015 оны 12-р сарын байдлаар хашаа байшингийн дундаж үнэ 43.5 сая төгрөг байна. Төвийн бүсэд хамгийн өндөр буюу 88.2 сая төгрөг, бусад бүсийн хувьд ойролцоо буюу  30-34 сая төгрөгийн үнэтэй байна.

Урд бүсэд 12.2%, Төвийн бүсэд 5.8%, Баруун бүсэд 3.2%, зүүн бүсэд 2.7% иар өмнөх оноос нэмэгдсэн байна. Харин хойд бүсэд 3.6% иар буурсан байна. Нийт дундаж үнийн хувьд өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2015 оны хашаа байшингийн үнийг 1-12 сар тус бүрээр харьцуулан харахад 4-р сард хамгийн хямд буюу 41.5 сая төгрөг болж буурсан  байгаа бол  8-10-р саруудад өсөж 10-р сард хамгийн өндөр үнэтэй буюу 44.5 сая төгрөгт хүрсэн  байна.

 

Төвийн бүсийн хашаа байшингийн хувьд 2015 оны 12-р сарын байдлаар  дундаж үнэ 88.2 сая төгрөг болсон нь өмнөх жилээс 5.8% ийн өсөлттэй байна.

Б.Билэгтсайхан

Барилга Эм Эн ХХК,

Судалгааны албаны дарга

Эх үүсвэр: “Барилга, үл хөдөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”


avatar
    • Ноён Шагдар
    • 202.131.225.*

    2016 онд эдийн засаг агшаад тэр үү, хашаа байшингийн үнэ шалдаа буусан байна лээ. шинэ мэдээлэл оруулж бай лда. Эдийн засгийн мэдээ сар, хоног тутам шинэчлэгддэг юм. Зайлуул сүрхий судалгаа хийсэн байх лда, даана ч тэр нь хуучирах юмда...

    • Зочин
    • 202.9.42.*

    Хэдэн оны мэдээ вэ, ойлгосонгүй

    • Зочин
    • 139.5.217.*

    Тэгээд төвийн ба бусад гэж ангилаач. Тэмээ ямаа хоёрын дундаж өндөр малын дундаж өндөр гэсэн байна малаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%