Хобби: 'Цүнхгүй эмэгтэй зэвсэггүй байлдагчтай адилхан'

Миний хобби цүнх. Цүнхнүүд дотроос мөрлөж үүрдэг энгийн цүнхэнд их дуртай. Ийм загварын цүнхний багагүй цуглуулгатай боловч чанартай хэдхэн цүнхээ удаан барьж бусад цүнхээ шохоорхоод байгаа хүнд бэлэглэх дуртай. Мэдээж цүнх бэлгэнд авах дуртай. Ялангуяа Казах түмний гар хийцийн болон Энэтхэг давуун цүнх нүдээ унагаж авдаг боловч My Club-ын оюутнууддаа бэлэглэчихдэг. Саяхан манай ШУТИС-ийн О. Төгс, Ж. Туяацэцэг багш нар маань ЦҮНХ-ний тухай танин мэдэхүйн сонирхолтой ярилцлага арга хэмжээ зохион байгуулж Цүнхний тухай ярьсан ярианаас сонирхолтой санагдсан зүйлсээ та бүхэнд хүргэж байна.

Цүнхгүй хүн гэж байдаггүй. Ялангуяа манай ШУТИС-ийнхан хамгийн томоос эхлээд хамгийн олон хэлбэрийн цүнх барьдаг юм байна. Барьж яваа цүнхийг нь хараад манай сургуулийн оюутан, багш байна гэж мэдэж болно. Барьж байгаа цүнх нь үнэ өртөг, хэлбэр загвараас гадна хэрхэн барьж байгаагаас тэр хүнийг илэрхийлж болно. Тэр байтугай өнөө үед “Цүнх баригчид” гэдэг хэсэг бүлэг этгээдүүд гарч ирж, хувь хүнийг тодорхойлох хүчин зүйл болчихжээ.

Цүнх бол бүхэл бүтэн том ертөнц. Цүнх эмэгтэйчүүдийн ертөнцийн цайз, эмэгтэй хүнийг илэрхийлэх, танин мэдэх арга хэрэгсэл болсон буюу эмэгтэйчүүд цүнхийг маш том УРЛАГ болгон хөгжүүлжээ. Цүнх гэдэг үг орос хэлний Сумка гэдэг үгнээс гаралтай байх. Ер нь монголчуудын хэрэглээг илэрхийлэх нэр үгийн 80-аас илүү хувь нь харь үг. Сардаа хүлээж, баярлуулдаг Цалин гэдэг үг хүртэл хятад үг гээд бодохоор бидний хэрэглээ харь ертөнцөөс хараат байжээ.

Манай О. Төгс багш инноваци судалгааны том эрдэмтэн судлаач төдийгүй сонирхолтой хоббитой. Өөртөө 100 гаруй цүнхний цуглуулгатай, брэнд, үнэ өртөг дагахаас илүү цүнхний хэлбэр загвар, өнгө зохицол, материал боловсруулалт, түүх соёл гээд бүх талаар сайн судалсан, түүнийгээ сонирхолтойгоор тайлбарлан ярьдаг буюу Цүнхний дэлгүүр биш Цүнхний нэвтэрхий толь багш байна.

Цүнх бол брэнд загвараараа хүний шунал, шохоорхолыг хөдөлгөдөг өргөн хэрэглээний бараа бус загвар дизайн, инноваци хөгжил, гоо сайхан зан заншил, уламжлал, мэдрэмж бүгдийг илэрхийлэл болсон том ертөнц юм байна. Египет, Дундад зууны Европын улсуудад болон Монголын эзэнт гүрэн, Хятадад өөр өөрийн гэсэн онцлогтой байсан Цүнх нь орчин үеийн энэ хэлбэр, ойлголтоороо 19-р зуунд бий болжээ.

“Chanel”, “Hermes”, “Louis Vuitton” зэрэг сонгодог загвар, өнгө, брэндүүд эмэгтэйчүүдийн уламжлалт стиль, дүр төрхийг тодорхойлдог болсон. Хүмүүсийг брэнд рүү уруу татаж уриалдаг, зэрэг зиндааг нь илэрхийлдэг гол хэрэгсэл болсон байна. Орчин үед залуучууд брэндээс татгалзаж өөрсдийн чөлөөт байдлаа илэрхийлэх гол хэрэгслийн нэг нь бас л цүнх болжээ. Цүнхний загвар, хэлбэр хийц энгийн болж харин гоёл чимэглэл, өнгө дүрс, илэрхийллээр баяжигдсан байна. Үүргэвч, Таар шуудайн материалууд цүнхийг илэрхийлэгч болов.

NPD Group-ын ахлах шинжээч Маршал Коэн

Хэрэглэгчид имижийг анхаарахаа больж, түүнээс илүүтэй давтагдашгүй хэв маягийг хүсэх болсон байна, ялангуяа залуу үеийнхэн

гэж орчин үеийн цүнхийг дүгнэжээ. Хамгийн их трэнд болж байгаа цүнхнүүд лого байхгүй, энгийн хийц загвартай, хөнгөхөн материал ашигладаг чиг хандлагатай болсныг алдартай брэндүүд ч дагах болжээ.

Цүнхний дуулиан маш их. Сингапурын ерөнхий сайдын эхнэр Хо Чин АНУ–д айлчлахдаа 15 долларын үнэтэй үлэг гүрвэлийн зурагтай гар цүнх үүрчээ.  Хэвлэл мэдээллийнхэн ч түүний цүнхийг ихэд онцолж, 19 настай Шэн Жай гэх аутизм өвчтэй ч гараар цүнх болон хэтэвч хийдэг хүүхэд  урласныг тогтоосноор сайнаар бахархан бичигдсэн бол “Төмөр хатагтай” Маргарет Тетечэрийн хамгийн хайртай Asprey брэндийн цүнхийг 25 мянган еврогоор дуудлага худалдаанаас худалдан авсан Консерватив намын гишүүн  Жеффри Арчарыг хүмүүс мөн л бахархан бичиж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён Хи, удган эмэгтэй Чой Сун Шилийн далд харилцааг ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө барьж гарсан цүнх илчлэх нотолгооны нэг болжээ.

“Цүнхгүй эмэгтэй зэвсэггүй байлдагчтай адилхан” гэдэг үг О. Төгс багшийн ярианы гол мессэж нь байлаа. Түүний ярианаас танд хэрэгтэй хэдэн эшлэлүүдийг санал болгоход,

  • Мэдрэмж сайтай залуучууд эмэгтэй хүний цүнх рүү нэг өнгийгөөд л бүхнийг мэдчихдэг гэдэг.
  • “Айл гэрийн амьдрал эзэгтэй таны цүнхэнд багтдаг.”
  • Ямар ч тохиолдолд цүнхээ гээдэггүй нь эмэгтэй хүний бас нэгэн онцлог.
  • 5 кг ачаагүйгээр хүүхнүүд гадагш гардаггүй. Орчин үеийн бүсгүйчүүдийн цүнх, доторх эд зүйлстэйгээ нийлээд дунджаар 2.5 кг болж болдог.
  • Цүнх хүнд байдгийн гол шалтгаан нь бүсгүйчүүд ямар ч эрсдэлд бэлэн байдагтай холбоотой
  • Цүнхээ сонгохдоо өмсөж буй хувцас, гуталтай янз маяг, өнгө зүсийг зохицуулах нь зүйтэй.
  • Эмэгтэй хүн шаардлагатай үед эрчүүдээс ямар ч туслалцаа авч болох боловч цүнхээ бариулж явах нь тун зохимжгүй
  • Театр, үдэшлэг, цэнгүүн, бүжигт орох үед оосор, мөрөвчгүй, жижиг, хавтгай цүнх барих нь зохимжтой
  • Цүнх хогийн сав биш
  • Дээшээ харсан амтай гэдэг утгаараа цүнх нь хүнд худалдах, бэлэглэхэд нэн тохиромжтой. Дотор нь бага ч гэсэн мөнгө хийж өгөхөө мартаваа
  • Монголчуудын 35 хувь нэг цүнхийг 1-2 жил барьдаг бол 32 хувь нь 6 – 10 төрлийн цүнхтэй юм байна.
  • Дэлхийн хамгийн үнэтэй цүнх 3,5 сая доллар “House of Mouawad” загварын цүнх

 

 


avatar
    • Аагий
    • 49.0.186.*

    Өөө яасан богинохон юм бэээээээ,,, Сонирхолтой байхад чинь

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%