Кино ертөнцийн шидэт зэвсэг 'Ногоон дэлгэцийн нэгтгэл' буюу 'Greenscreen Composition', түүний үүсэл замнал

Өнөөдөр та бүхэндээ орчин үеийн Холливудийнхний ашигладаг дүрс бичлэгийн эффект болох  “Ногоон дэлгэцийн нэгтгэл” /Greenscreen composition/ -ийн үүсэл хөгжил, түүхийн талаар хуваалцахаар шийдлээ.

  • Ид шид зонхилсон итгэмээргүй үе

Камер, компьютер хөгжсөн үед амьдарч буй  бид анхны хөдөлдгөөнт зураг бичлэг, анхны тусгай эффектүүдийг тэр болгон мэддэггүй , мэдэхийг ч хүсэхгүй алгасдаг. Тийм ч учраас энэ удаагийн аялалаа 19-р зуунаас эхлүүлье

.

Жиоржес Мехалльс /Georges Méliès/  энэ эрхэм  19-р зууны сүүл үеийн анхны кино бүтээгчдийн нэг бөгөөд тэрээр бүхий л амьдарлаа илбэ шидийн урлагийг судалж өөрийн кинондоо оруулж ер бусын бүтээлүүдээ хийж өнгөрөөжээ.

1898 онд хийгдсэн “Дөрвөн толгой нэг толгойноос илүү” /  Four Heads are better than one, /  гэдэг нэртэй бүтээлдээ давхар цацалт буюу нэгэн зэрэг хийж бичээгүй хальсуудыг нийлүүлж нэг хальсанд буулгах үзэгдлийг нээж бүтээсэн явдал нь Ногоон дэлгэцний нэгтгэлийн үүсэл хөгжлийн эхний шат болсон юм.

Нэгтгэх явц гэдэг нь өөр өөр олон дүрс үзэгдлүүдийг нэг зурагт багтаах юм. Мехалльс кинондоо  шилний өөдөс аван хараар будаад  хальсан дээр тавин хүссэн хэсгээ харлуулжээ. Энэ хар шилэн давхарга нь гэрэл нэвтрүүлэхгүй бөгөөд дэлгэцэнд дүрсийг цацахад харлуулсан хэсэг нь хар өнгийн сүүдэр үүсгэнэ. Жүжиглэлтийн бичлэгээ хийж дууссаны дараа хальсаа буцааж ороон өмнө харлуулсан хэсгийн шилийг аваад ,харлуулаагүй үлдсэн бүх хэсгийг мөн адил аргаар харлуулан дэлгэцэнд цацахад сүүдэр тусаагүй хэсэгт тааруулан жүжиглэлтээ хийж бичиж авна. Энэ явцыг ашиглан хоёр эсвэл түүнээс ч олон дүрсийг нэгтгэн камерийн бичлэгт оруулах боломжтой юм.

1903 онд Эдвин С. Портер /Edwin S. Porter/ шилэн давхаргийн техникийг “Гайхамшигт галт тэрэгний  дээрэм” / The Great Train Robbery/  гэх кинонд ашиглан  зөвхөн ид шидийн утга агуулгатай киноноос гарч  улам том хүрээ хамарсан, бодит амьдралтай ойр  утга агуулгатай  кинонд ч ашиглах боломжтой гэдгийг харуулж чаджээ.

Галт тэрэгний зогсоолын газрын цонхоор явж буй галт тэрэг болон,  галт тэрэгний чингэлэг доторх онгорхой хаалгаар үзэгдэх байгалийн дүрс бичлэг гэх мэт үзэгдлүүд дээр шилэн давхарга ашиглан  давхар цацалт бий болгосон байдаг билээ.

Магадгүй та бүхэн яагаад зүгээр л жинхэнэ галт тэрэгний буудал , жинхэнэ галт тэрэгний чингэлэг дотор зураг авалт хийгээгүй юм бэ? гэж бодож байж магадгүй.

Үнэндээ тухайн цаг үед тийм зураг авалт хийх нь биелэшгүй зүйл байсан юм. Ялангуяа

дээр үеийн хар цагаан /orthochromatic/ кинонд маш их гэрэл гэрэлтүүлэг хэрэг болдог мөн ажиллуулах цахилгааны асуудал байсан учир бичлэг авах маш хэцүү байв.

1900 оноос 1910 оны хооронд техникийн хувьд  болон илүү бодит харагдуулах тал дээр шаргуу ажилласаар шилэн давхарга ашиглах аргыг хөгжүүлэн шилэн хавтантай зураг авалт хийх аргыг нээжээ. Энэхүү арга нь шилэн хавтан дээр зураг зуран, тэр хавтангаа камер болон объект хоёрын хоорон байрлуулж зураг авах юм. Анхны кино бүтээгчдийн нэг Норман Даувн /Norman Dawn/ нь энэ аргыг нээсэн бөгөөд илүү бодит амьдралтай ойр бүтээл бүтээх , арай том өргөн хүрээтэй харах боломжтой болгон  их өртөгтэй байгууламж барих шаардлагагүйгээр хямд аргаар зураг авалт хийх болов.

Шилэн хавтантай зураг авалтын нэг бэрхшээл нь шилэн хавтанд яг тааруулж жүжиглэлтээ хийх  байв. Гэхдээ Норман Даувн  үүнийг шийдэж чадсан билээ. Тэрээр  шилэн хавтанг яг өмнөх хальсийг харлуулсан шиг шилэн хавтан дээрх зурах хэсгээ хараар будаад жүжиглэлтийн хэсгээ аван дараа нь студид аваачиж шилэн хавтан дээр дүрстэйгээ тааруулж зуран дахин нэгтгэдэг байв. Энэ аргыг Холливудын алтан үе болон бидний мэдэх дижитал ертөнцөд ч ашигласаар ирсэн байдаг билээ.

Шилэн хавтантай зураг авалтын жишээг доорх зурагнаас харах боломжтой. Шонгийн модыг сайхан өндөр мод болгож, байшингийн урд байгаа овоолсон хогийг усан оргилуур болгож кинонд харагдуулж чадаж байгаа нь кино урлагт төсөөлөлд хязгаар гэж байхгүй мэт сэтгэгдэл төрүүлж байдаг билээ.

  • Хар дэлгэц

Шилэн хавтангийн бас нэгэн сул тал нь  зураг авалтын үед шилэн хавтангийн зурагтай хэсгээс даван жүжиглэлт хийвэл тэр хэсэг камерт бичигдэхгүй учир нь шилэн дээрх зурагны цаана орж алга болдогт байв. 1918 онд Frank Williams нэг аргыг нээж өөрийн нэрээр Уилламсийн процесс хэмээн нэрлэсэн юм.

 

Уллиамсийн процесс нь жүжигчдийг хав хар өнгийн арын тайзан дээр жүжиглүүлж дараа нь бичиж авсан бичлэгийнхээ  хар цагаан өнгийн сөрөг нөлөөг өгөхөд  жүжигчдийн  сүүдрийн дүрсийг харах боломжтой болгодог юм. Үүний дараагаар сүүдрээс бусад хэсэгт өөр дүрс өгч  нэгтгэх юм. Тэрээр энэ аргаа  20-оос -30аад оны хооронд тууштай  ашигласаар ирсэн бөгөөд 1933 онд бүтээгдсэн Үл үзэгдэгч хүн /The invisible man / кино нь хамгийн алдартай болсон  билээ. Жүжигчин Claude Rains гадуур хувцасныхаа дотуур бүхийл биеэрээ хар хамбан хувцас өмсөн тоглосон байдаг билээ. Тэрээр хар өнгийн арын тайзны урд гадуур хувцасаа тайлахад хувцасны дотор байх хар хамбан хослол гарч ирэх бөгөөд энэ нь түүнийг кинон дээр үл үзэгдэгч болгож байгаа хэрэг билээ. Энэхүү Уллиамсийн процесс нь хөх болон ногоон дэлгэцийн нэгтгэлийн үндэс эхлэл болсон юм.

 

  • Даннинг процесс    

Уилламсын процесст мөн асуудал байсан нь биетүүдийн сүүдэр шилжилт эхлэх үед алдагдаж байсан нь юм.  C. Dodge Dunning  гэх эрхэм Даннинг процессыг нээж өөрийн нэрээр мөн нэрэлсэн юм.

Энэ процессд хөх өнгөөр гэрэлтдэг арын тайз болон бичлэгийн биетүүдийг шар өнгөтэй харагдуулах шар өнгийн гэрлийг ашигладаг байна. Шар өнгийн гэрлийг жүжигчидрүү тусган шар болон хөх өнгүүдийг нийллүүлж биетийн шилжилтийг гаргаж авахад  ашигладаг. Анх даннинг процессийг 1933 онд  Кинг конг кинонд ашигласан байдаг.

 

Даннинг процессд бас нэгэн сул тал байсан нь зөвхөн хар цагаан кино л хийх боломжтой байв. Харин тэгтэл  1940 онд Ларри Батлер шинэ технологи ашиглан өнгөт кино бүтээв. Багдадад болсон дээрэм Thief of Bagdad.

Гурван өнгийн задаргааны процессыг ашиглаж Батлер зураг авалтаа хөх өнгийн арын тайз дээр хийдэг байв.  Хөх өнгө нь арьсны өнгөнөөс нилээн өөр мөн маш жижиг бүтцийг харагдуулах чадвартай  учир ашигласан байдаг. Эх бичлэгт гурван өнгөөр тус тусд нь сөрөг нөлөөг өгж тэр дундаас  хөх өнгийн  сөрөг нөлөөг ашиглан  биетийн сүүдрийг илрүүлнэ. Энэ үйл явц нь яг л Уиллиамсын процесс шиг.

 

Үүний дараа оптик принтер буюу шинэ  технологи болох олон хэсэг бичлэг давхаргыг гэрэлт тусган тайзан дээр нэгэн зэрэг цацангаа бичлэг хийдэг төхөөрөмжийг ашиглажээ. Эхлээд жүжиглэлтийн давхаргаас хөх өнгийн арын тайзыг арилган, дараа нь өмнө гаргаж авсан дүрсийн сүүдрийн бичлэгийг ашиглан киноны арын байгалын давхаргаас биетийн шилжилтын хэсгүүдийг арилган эцэст нь нэгтгэнэ. Ингээд эцсийн шатны кино бэлэн болдог байв.

Энэхүү нээлтээрээ 1940 онд Батлер Акедемийн шагнал гардуулах ёслолоос  хамгийн шилдэг тусгай эффект гэсэн шагналын ямарч эргэлзээгүйгээр хүртэж байжээ. Гэсэн хэдийч энэ процессд асуудал байсаар байв.  Тэр нь юу вэ гэвэл үс болон утаа зарим хөдөлгөөнүүд бүрсгэр хэвээр, эвлүүлж хийсэн биетүүдийн ирмэг заадас  хэтэрхий том учир болхи харагдсан хэвээр байв.

  • Шар дэлгэц

 Холливудынхан  судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр нил ягаан өнгийн туяаг хөх дэлгэц дээр цацсан нь 1950-аад оны сүүл үед хөх дэлгэцийн процессын жинхэнэ өрсөлдөгчийг бүтээсэн юм.

Педро Врахус 1950-аад оноос 70-аад он хүртэл Вуолт Диснэе студитэй хамтран судалгаа туршилт явуулсан байдаг. Жүжигчдийг энгийн цагаан өнгийн арын тайзан дээр жүжиглүүлэн харин натрийн даралтат гэрэл буюу бидний мэдэх гудамжний шар өнгийн гэрэлтүүлэгийн гэрлийг  тусгадаг байна. Натрийн даралттат гэрэл нь маш нарийн долгионы урттай бөгөөд дунджаар 589,3 нанометр байдаг байна.  Дотроо призм агуулсан гурван өнгийн задаргаатай камераар бичлэг зураг авах үед нарийн долгионы урттай гэрэл тусгахад автоматаар хар цагаан өнгийн шилжилтийн дүрс бий болдог. Харин өнгөт дүрсэнд ямар ч өөр нөлөө үзүүлдэггүй болхоор давхар өнгөт дүрсээ бичдэг байна.

Энэ технологи тухайн үедээ хамгийн шилдэг нь  гэгдэж байв.  1961 онд анхны кинонуудаа гарсан нь /The Parent Trap, /The Absent Minded Professor/ гэх хоёр бүтээл юм.  Харин 1964 онд /Mary Poppins/ киногооро акедемийн хамгийн шилдэг тусгай эффект шагналыг хүртжээ.

Энэ процессд байсан цорын ганц асуудал нь тухайн үед байсан цорын ганц камерыг Диснне эзэмшдэг байсан бөгөөд тэд хэзээ ч бусдад түрээслэхгүй бас зарахгүй байсан юм.

  • Хөх дэлгэц эргэн ирсэн нь

 1950-аад оны сүүлээр МЖМ /MGM / компани Бен Хурь киног 65мм-ын нарийвчлалтай камераар хийхэд бэлэн байв. Тэгээд натрын даралтад процессыг нээсэн Вхаусаар энэ ажилдаа туслуулахаар болов. Гэвч тэд энэ удаад  хөх дэлгэцийн нэгтгэлийг ашиглаж / Ten Commandments/ кино дээрх асуудлуудыг засахыг хүсэж байв. Өөр сонголт байхгүй байсан бөгөөд натрын даралтад процессыг 65мм-н камерт ашиглах боломжгүй байв. Гэвч энэ бүхнийг үл хайхран Вхаус хөх дэлгэцийг улам хөгжүүлэхээр шийдэв.

Зургаан сарын шаргуу хөдөлмөрийн үр дүнд жаахан их ажилгаатай яривагтай ч гэсэн нэгэн нээлтийг хийв.

Ихэнх  өнгөнд цэвэр ногоон бас цэвэр хөх өнгө адил хэмжээтэй оршдоггүй байна. Тэгээд Вхаус хөх дэлгэцтэй бичлэгээс ногоон өнгийн эерэг нөлөөтэй давхаргыг эх дүрсийн сөрөг нөлөөтэй хамт хөх өнгийн гэрлээр  тусгахад хөх өнгийн өөрчлөлтийн давхарга гарч ирэв. Энэ давхаргад хөх болон ногоон өнгө ижил байгаа хэсэгт цагаарч харагдаж байгаа юм.   Дараа нь хөх өнгийн эерэг нөлөөг тусгаарлан эх дүрсийн сөрөг нөлөөтэй давхаргыг улаан гэрлээр тусгахад биетийн бүрхүүл давхарга гарч ирэв.  Энэ давхаргыг гурван өнгийн задаргаанаас хөх өнгийг орхиод улаан болон ногоон өнгийн эерэг нөлөөтэй давхаргуудтай нэгтгээд,  хажуугаар нь ногоон өнгийн эерэг давхарга , хөх болон ногоон өнгийн өөрчлөлтын давхарга, бүрхүүл давхарга гурвын  хамт бүгдийг нэгтгэсэн байна. Энэ үйл явцад 12 ширхэг элементүүдийг ашигласан бөгөөд өмнөх хөх дэлгэцийн процессын асуудал болох дүрсийн ирмэгүүд заагийн асуудлыг маш сайнаар шийдэж чадсан эцсийн үр дүнд хүрэв. .Энэ үйл явдал нь маш амжилттай нээлт болсон болохоор дараагийн 40 жилд кино бүтээгчид ашигласаар иржээ.

Richard Edlund  бид бүхний мэдэх оддын дайн киноны тавдугаар анги болох Эзэнт гүрний дахин дайралт  кинонд зориулж гэрлийн принтер буюу тусгай эффект болон дүрс бичлэг хоёрыг зэрэг нэгтгэж гаргадаг техникт зориулж шинэ микропроцессор бүтээсэн нь илүү хурдан, илүү чанартай болгосон  бөгөөд энэ нь одоогийн дижиталруу шилжих замын эхлэл болсон билээ.

  • Дижиталын  эрин үе

Бид бүхний хамгийн сайн мэдэхээр телевизын мэдээ болон цаг агаарын мэдээнд ашигладаг арга технологи нь дээр дурьдсан бүгдийн үр дүнд бий болсон зүйлсийн дөнгөж эхлэл билээ.

Дээх нь үед хөх дэлгэцийг их ашигладаг байсан бол одоогоор бид ногоон дэлгэцийн ирэн үед байгаа билээ. Яагаад ногоон бэ?  Гэвэл.  Хэрэглэхэд амар бөгөөд  гэрэлтүүлэгт харьцангүй бага зардал гардаг, гадаа гудамж талбайд  зураг авахад ашиглах их таатай учир нь   хөх өнгө тэнгэрийн өнгөтэй адил болохоор гажилт үүсэх хандлагатай байдаг.  Кинонд ашигладаг хувцас хэрэгслийн өнгө ногоон өнгөтэй байх нь харьцангүй ховор байдаг.

Энэ бол дижитал камерын мэдрэгчийн зураг та бүхний харж байгаачлан ногоон өнгөний мэдрэгч нь улаан болон хөх өнгөнөөс хоёр дахин илүү байна. Энэ нь ногоон өнгийг нөгөө хоёр өнгөнөөс илүү сайн мэдрэнэ гэсэн үг юм. Ийм  учраас давхаргуудыг нэгтгэх зөөхөд илүү амар болгож байгаа хэрэг билээ.

Одоо үед  chroma key –гэх  хөдөлгөөн хэмждэг программ хангамжийг ашиглан яг л бодит юм шиг , ямар ч эвлүүлэг ороогүй мэт ялгахын аргагүй өндөр түвшин хийдэг болжээ. Үүний ачаар хүн төрлөхтөн хүссэн зүйлээ юугаар ч хязгаарлахгүйгээр өөрсдийн төсөөлөлөө харах үзэх боломжтой болоод байгаа нь орчин үе техник технологийн ач билээ. Ийм хэмжээнд хүрнэ гэж Мехалльс  болон Норман нар зүүдлээчгүй биз ээ.

Эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/Main_Page

http://filmmakeriq.com/

Г. Лхагвасүрэн

2017.03.13

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%