Өөр өнцөг: БИД НЭГ ЦАГААР ХОЦОРЧ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн Европын улс орнууд зуны цагийн хуваарьт шилжин цагаа 1 цагаар урагшлууллаа. Eр нь ганцхан Монгол л үлдэж байх шиг байна. Бидний хөгжил удаан дээрээ удаан болж дахин нэг цагаар хоцорч эхэллээ. 
Бидний тогтвортой бус, нэгдсэн бус хөгжлийн бодлоготойн илрэл болж байна. Бидний хэрэглэдэг ухаалаг бүх зүйлс маань цагаа урагшлуулсан байна. Гар утас, компьтер, цаг...Өнгөрсөн жил манайх дэлхийтэй хөл нийлүүлж нэг урагшлаад энэ жилээс дахин хоцроод эхэлж буйн илрэл юм даа. Дараа жил аягүй бол өөр Засгийн газар гараад ирчихсэн цагаа урагшлуулж, хойшлуулаад сууж байж мэдэх л юм. Энэ асуудлыг эцэслэн шийдэж дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжмөөр байна.
Монголд зуны дэлгэр цагт нар бүүр тээр дээр гарчихсан байхад л ажил эхэлж өгөхгүй, нойрмоглоод л, нозоороод л, унтаад л байдаг. 
Хөдөө бол өглөөний сэрүүнд үнээ малаа сааж, гүүгээ уяж, хонио бэлчээдэг. Өөрөөр хэлбэл нараа дагадаг. Зуны цагийн хуваарьт шилжиж намар цагаа ухраах нь нараа дагаж буй хүн төрөлхтний уламжлалт тогтолцоо юм даа. 
Зуны цагийн хуваарьт шилжсэн улс орнууд өглөө эрт сэрүүн үед ажил, сургууль, цэцэрлэг нь эхлээд үдээс хойш нар дээр байхад амралт нь эхлээд хүүхдүүддээ цаг гаргаж, эсвэл эрүүл мэнддээ анхааран гүйх, спортоор хичээллэх зэргээр цагаа зарцуулж байна. 
Зуны амралтын үед ажлын цагаа дахин 1-2 цагаар урагшлуулж эрт эхлүүлдэг зарчим бас бий болоод удаж байна. Гэтэл манайд бүх юм л эсрэгээр байх юм. 
Цагийг урагшлуулсанаар эрүүл мэндэд муу гэх зэргээр номлодог хүмүүс байдаг. Энэ бол жилдээ ганц л солигддог тохиргоо. Гэтэл цагийн олон цагийн зөрүүтэй улс орнууд руу аялах болохоор эрүүл мэнд хамаагүй мэт л сэтгэх юм даа.
Биднийг бага байхад 1984 оноод цаг урагшлуулах, ухраах нэгэн сайн бодлогыг гадаад орнуудын туршлагаас авч хэрэгжүүлсэн. Зүгээр болоод л байсан. Гэтэл гэнэт Засгийн газрын шийд гарж 2006 онд болиулсан. Өнгөрсөн жил сэргээгээд энэ жил дахиж энэ шийдвэрээсээ болиод одоо будлиан хутгаж байна. 
Зуны цагийн хуваарьт шилждэг дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж занших нь хөгжлийн туйлын зөв асуудал билээ.

2017 оны гуравдугаар сарын 15


avatar
    • Зочин
    • 43.242.241.*

    зуны цагын хуваарьт шилжиж байх нь зөв л гэж боддог энэ нь дэлхийн араншинд л тохируулж байгаа зүйл

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%