Их Монголын эзэнт гүрний үед Pax Mongolica буюу 30 шахам сая км квадрат газрыг хянаж энх тайвныг тогтоож, бүхий л худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, даяар айлсал буюу connectivity гэдэг ойлголтыг бидний өвөг дээдэс тогтоож байв. Саяхан дэлхийн эдийн засгийн форум аялал, жуучлалын өрсөлдөх чадварын тайлангаа дэлхийн ДНБ-ийн 98%-ийг бүрдүүлдэг 136 улсуудыг хамруулан 11 дэх жилдээ гаргаж, даяар айлсал хэмээх орчин үеийн индексийг зарлав.

АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннеди “Аялал жуулчлал бол дэлхийд энхтайвныг бэхжүүлэх гол хүчин зүйл. Хүмүүс дэлхий даяар аялж, бие биенийхээ ёс заншилтай танилцаж, улс бүрийн онцлогийг биеэрээ мэдэрч гэмээнэ өөрийгөө хүндлүүлж, бусдыг үнэлж сурна” гэж хэлсэн байдаг.

2016 онд дэлхий даяар нийт 1.2 тэрбум хүмүүс улс хооронд аялжээ. Энэ нь 2015 оны тооноос даруй 46 сая хүнээр нэмэгдсэн тоо аж. Аялж буй 30 жуулчин бүр тухайн улсдаа 1 шинэ ажлын байрыг бий болгодог статистик байна. Дэлхийн үйлчилгээний салбарын 30%-ийг аялал жуучлалын салбар дангаараа бүрдүүлдэг болжээ. MICE (Meeting, Incentives, Conferencing, Exhibitions) буюу Ажил хэргийн аялал жуучлал гээд бүр том сегмент үүсчээ. Учир нь албан томилолтоор яваа хүн жирийн жуулчнаас даруй 3-4 дахин их зардал гаргадаг байна. Учир нь ажил хэргийн аялагчид дундаас дээш түвшний орлоготой, өндөр чанар, үнэтэй үйлчилгээ хүсдэг эрхмүүд байдаг.

 

Дэлхийн тренд

 

Аялал жуулчлал нь дэлхийн ДНБ-ийн 10% буюу жилд 7.6 их наяд ам.долларыг эргэлдүүлж, нийт 292 сая хүнийг ажлын байраар хангаж буюу дэлхий дээрх 10 ажлын байр бүрийн 1-ийг нь бүрдүүлдэг нөлөө бүхий салбар болоод удаж буй аж. Энэхүү тайлангаас дараах 4 дүгнэлтийг хийж болж байна.

  1. Улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, өрсөлдөх чадвараа өдөр ирэх бүр сайжруулж буй бүс нутаг нь бидний оршин буй Ази, номхон далайн бүс ажээ. Ялангуяа хөгжиж буй орнууд руу аялах хандлага өндөр хөгжилтэй улсуудын хувьд тренд болж байна. Мөн хөгжиж буй улсуудын дундаж давхарга нэмэгдэх тусам тэд гадагшаа аялдаг болжээ. Ганц жишээ дурдахад, Хятадын нийт хүн амын 5% нь л гадаад паспорттай. 10% нь аялаад эхэлбэл яана гээч?
  2. Даяарчлалын улмаас улс орнууд хоорондоо худалдааны хамгаалалтын бодлого баримталж, бараа бүтээгдэхүүн ба мөнгөний урсгалын хувьд хязгаарлах үйлдэл хийж буй ч аялал, жуулчлал ба хүний урсгалд тэгтлээ нөлөөлсөнгүй. Харин ч улс орнууд хоорондоо харилцах зорчих визийн нөхцлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, 2008 онд нийт аялагчдын 77% нь гадаад улс руу зорчихдоо виза авдаг байсан бол 2016 онд энэ тоо 58% болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85% нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байна. Зарим хүний хувьд хөдөө явахаас илүү гадаад явах нь хялбар болоод удаж байна.
  3. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь улс орнуудыг улам бүр ойртуулж, өөрийн гэсэн цахим стратегитай байхыг шаардаж, “улс-айлсал” гэдэг концепц руу шилжихээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Жишээ нь, 2016 оныг өмнөх онтой нь харьцуулбал интернэтээр аяллаа захиалж төлбөрөө хийж байгаа хүмүүсийн тоо даруй 230%-р өссөн байна. 2015 онд Airbnb 1 сая дахь хүнээ байраар хангажээ.
  4. Аялал жуучлал хөгжихийн хирээр байгаль орчны хамгаалал, хүрээлэн буй орчны асуудал сөхөгдөж, хариуцлагатай аялал жуучлалын концепцүүд хүчтэй яригдаж эхэллээ. Зарим улс түүх соёл, байгаль орчноороо “түрий барьж” байхад зарим орнууд ажил хэргийн аялал жуучлалаар мөнгийг хүүлж байна.

 

Хэн, яагаад тэргүүлээд байна вэ?

 

2017 оны тайланд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж буй 10 улс нь Испани, Франц, Герман, Япон, Англи, АНУ, Австрали, Итали, Канад, Швейцар улсууд байна. Европ тив бүс нутгаараа тасархай тэргүүлж байна. Шалтгаан нь түүх соёл, түүнийгээ нээлттэй бусдад үзүүлж байгаа байдал ба үйлчилгээний дэд бүтцийн хөгжил.

Харин 2017 онд өрсөлдөх чадвараа хамгийн өндөр хувиар дээшлүүлж чадсан улсууд нь Азербайжан, Тажикстан, Энэтхэг, Израиль, БНСУ, Бутан, Египт, Мексик, Албани, Вьетнам улсууд байна. Энэ салбарын хамгийн өндөр өсөлтийг Монгол улсын маань харъяалагддаг Ази, номхон далайн бүс үзүүлж байна.

Өрсөлдөх чадвараа богино хугацаанд өсгөж буй улсуудын нууц нь визийн журмаа сайжруулах, агаарын тээврээ либеральчлах, сүлжээ зочид буудлуудыг улсдаа оруулах, онгон дагшин байгаль, хамгаалалттай газар нутгуудаа аялал жуулчлалын зорилгоор ашиглах, соёл уламжлал, түүхээ бусдаас харамлахгүй амжилттай зарж чадаж байгаад оршиж байна. Эхнээсээ эдгээр улсуудад цахим паспорт ба цахим виз хэрэглэгдээд эхэлжээ.     

 

Сэрж буй Өмнөдийнхөн

 

1950-аад онд дэлхий даяар дөнгөж 25 орчим сая хүн улс хооронд аялж байсны дийлэнх нь барууны улсууд хооронд байв. Харин 2016 оны байдлаар аялсан 1.2 тэрбум хүний дийлэнх нь Ази, номхон далай, Ойрхи дорнод, Африкаас гаралтай аялагчид эзэлдэг болжээ. Хөгжиж буй орны аялагчдын зарцуулдаг мөнгө нь өндөр хөгжилтэй орны иргэдийн аялахдаа зарцуулдаг мөнгөнөөс даваад байна. Хөгжиж буй улсуудын дундаж давхаргын иргэдийн тоо нэмэгдэж гадагшаа аялахаас гадна тухайн улсууд аялал жуулчлалын салбараа бодлогоор хөгжүүлэн хөрөнгө оруулалт хийж гадны жуулчдыг татан гаргаж байгаа мөнгөө буцаагаад авчирч чадаж байна. 2016-2026 он буюу ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарт цахиур хагалах улсуудаар Энэтхэг, Ангол, Уганда, Бруней, Тайланд, Хятад, Мьянмар, Оман, Мозамбик, Вьетнам улсуудыг нэрлэж байна. Өөрөөр хэлбэл Ази, номхон далайн бүс 2015 онд 280 сая жуулчин хүлээн авсан нь Европийн дараа орж буй үзүүлэлт юм.

 

Монгол хаана явна?

 

Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа Монгол улс дэлхийн 136 улстай уралдаад энэ жил 102-т оржээ. 2015 онд орж байсан байрнаасаа даруй 3-р ухарсан. Ливан, Серб, Танзани, Иран, Боливи, Армени, Гүрж зэрэг бид өөрсдөө тоодоггүй улсуудаасаа хойгуур бичигдсэн нь гомдмоор бас уур хүрмээр. Хамгийн хойш татаж буй үзүүлэлтүүд нь Монголын хувьд гадаад зах зээлд нээлттэй байдал, агаарын тээвэр, газрын тээвэр, соёл уламжлал ба ажил хэргийн аялал жуулчлалын дэд бүтцүүд байна. Ялангуяа онгоц ба газрын тээврийн дэд бүтцийн үзүүлэлтээрээ бүс нутгийн дундаж үзүүлэлтээс даруй 2 дахин муу үзүүлэлттэй байгаа нь хөмөрсөн тогоо доторх хуучин хүү хэвээр буйг илтгэж байна.

 

Цахим пасспорт

 

2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.5 тэрбумд хүрэх ба тэдгээрийн 2 тэрбум нь улс хооронд аялах болно гэж судлаачид тооцоолжээ. Өнөөдөр 4.9 тэрбум хүн гар утас хэрэглэж байгаагийн 2.7 тэрбум нь сошиал медиа хэрэглэж байна. Ирэх 15 жилд агаарын тээврээр улс хооронд зорчих цоо шинэ тренд үүсэхээр байна. Энэ нь цахим хил ба цахим гааль. Ухаан нь та аль улсын иргэн, ямар улсын паспорт эзэмшиж буйгаас үл хамааран тухайн хүний хувийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орнууд уг хүнийг өөрийн хилээр нэвтрүүлэх эсэхээ шийддэг болох нь ээ.

Хувийн мэдээлэл гэдэг иргэншил, сарын цалин, ажлын байр, банкны мэдээлэл, зээлийн түүх, хөрөнгийн хэмжээ, гадаадад аялсан түүхээс гадна сошиал медиа дээрх бүх контентууд орно.

Энэ тренд нь технологийн дэвшил гэхээсээ илүүтэйгээр аюулгүй байдлын үүднээс үүсч байна. Жишээ нь, интерполын мэдээгээр 2002-2013 оны хооронд 40 сая пасспорт хулгайд алдагдсан байна. 1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг тэсэлсэн Ramzi Yousef гэгч нь хулгайн паспорт ашиглан АНУ-д нэвтэрсэн байсан бол 13 жил хүнд гэмт хэргээр шоронд ял эдэлж байсан Alan Jay Horowitz гэгч мөн л хулгайн паспортоор АНУ-ын хилээр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл цаасан бичиг баримтаас илүүтэйгээр биометрийн үзүүлэлтүүд болох хүний хурууны хээ, нүдний торлогийн хээг ашиглан тун удахгүй та бид улс хооронд зорчдог болно. Гаалийн байцаагчтай уулзахгүй, пасспорт дээрээ тамга даруулахгүйгээр Монголынхоо хилээр гарч ордог болоод бид бас нилээд хэдэн сарыг үджээ.

 

Агаарын тээвэр

 

1980 оноос хойш агаараар зорчигчдын тоо 15 жил тутам 2 дахин үржиж байна. 2016 онд бараг 4 тэрбум хүн онгоцоор нисчээ. Энэхүү тоо 2035 он гэхэд 7.2 тэрбумд хүрнэ гэж IATA-ийн тайланд дурджээ. Яг өнөөдрийн статистикаар бол өдөр бүр 8 сая хүн онгоцоор нисч үйлчлүүлж байна. Хэдий агаарын тээвэр нь аюулгүйд тооцогддог боловч улс орнууд хоорондын агаарын тээврийн хэлцэл, терроризмаас үүдэлтэй аюулгүй байдлын шинэ стандарт, хил гааль, визийн хатуу журмуудаас болж зарим нэг улсын давуу тал болж чадахгүй л байна. Улс орнуудын агаарын тээврийн хатуу хамгаалалтын бодлого, хаалттай байдал нь асуудал үүсгэсээр байна. Үүний үр дүнд агаарын тээврийн компаниуд зорилтот зах зээлдээ борлуулалт хийж чадахгүй байх, шинэ хөрөнгө оруулагч татах боломжгүй болох, бусад тоглогчидтой хамтран ажиллах ч боломж хаалттай байсаар байна. Энэ бүхний горыг эцсийн хэрэглэгч зорчигч та бид үнэтэй тийз худалдаж авч үүрдэг. Сүүлийн 70 жилд улс орнуудын агаарын тээврийн компаниуд үндэсний тээвэрлэгч гэхээсээ илүү даяар тээвэрлэгч гэсэн статус руу шилжсэн. Ялангуяа АНУ ба Европын холбоо хоорондын гэрээг онцлон дурдаж болно. 2014 оны байдлаар дэлхий дээр 3 том агаарын тээврийн нэгдэл ноёрхож байгаа бөгөөд топ 5 агаарын тээврийн компани нь глобал зах зээлийн 28%-ийг атгаж байна. Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг хамгийн хойш нь татаж буй ганц үзүүлэлт нь агаарын тээвэр юм. 

 

“Үндсэрхэг” тээвэрлэгч

 

Үр ашиггүй бизнесийг зөвхөн өрсөлдөөн л байхгүй болгодог. Улс орнуудад хоёр л сонголт байдаг аж. Нэг бол агаарын тээврээ хаалттай, өртөгтэй хэвээр байлгаж, дэлхийгээс өөрийгөө тусгаарлах, эсвэл өрсөлдөөнийг дэмжиж бусад тоглогчдыг оруулах. Саяхан МИАТ Австралийн 3 хот руу код шэйринг хийж нислэг эхлэхээр бэлтгэлээ хангасан тухай мэдээлсэн. Монголд ОХУ, Хятад, Турк, Солонгос улсуудын агаарын тээврийн компаниудтай харилцан ашигтай хамтран ажилладаг. Тэр дундаа дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг Туркиш Эйрлайнс нь Улаанбаатар хот руу 2012 оноос эхлэн Станбул-Улаанбаатар-Станбул (Бишкекээр дамжин) гэсэн чиглэлийн дагуу 7 хоногийн 500 суудлыг хязгаарын хүрээнд нислэг  үйлдэж эхэлсэн байдаг. Туркиш Эйрлайнс нь нислэгийнхээ давтамжийг нэмэгдүүлэх, том онгоц нисгэх, мөн суудлын хязгаарыг цуцлах саналыг тасралтгүй тавьж буй юм билээ. Шууд нислэг эхэлбэл нэг талын нислэг 3 цагаар багасах бөгөөд хамгийн гол нь тийзийн үнэ хамгийн багадаа 30% хямдарч ердөө 1 сая гаран төгрөгөөр л Станбул яваад ирэх боломжтой юм. Харин одоо Улаанбаатар хотоос Станбулаар дамжин Парис явах тийзийг Улаанбаатараас Станбул орох тийзнээс хямдхан худалдаж авч болж байна. Уг нь Станбулаас цаашаа Парис хүртэл дахиад 2300 км өчнөөн “бензин тос” шатааж нисдэг юм билээ. Цаашилбал Эйр Астанад Монгол зөвшөөрөл өгөөгүй дуулдсан. Уг нь Туркиш Эйрлайнс том онгоцоор шууд нислэгээ эхлүүлж, Эйр Астана Монгол ба Казакстан хооронд нисээд эхэлбэл Монгол ба Европ, цаашилбал Ойрхи Дорнод, Африк, Латин Америк, Төв Америк, Хойд Америкийн чиглэлийн нислэгүүдийн үнэ багагүй хувиар буурах бүрэн боломжтой харагдаж байна.

Тийзний үнэ буурч, нислэгүүдийн сонголт нэмэгдэх тусам бидний мөрөөдөл болсон жилийн 1 сая жуулчин нутагтаа хүлээн авах боломж нэмэгдэнэ.

Сүүлийн 5 жил агаараар гаднаас Монголыг зорих урсгал нэмэгдсэнгүй. Жилдээ бид 400000 хүрэхтэй үгүйтэй зочид хүлээн авдгийн 95000 орчим нь л жуулчид юм. Судлаачдын хийсэн тооцоогоор Станбул ба Улаанбаатар хотын хооронд том онгоцоор шууд нислэг эхлэхэд л Монгол улсыг чиглэсэн Европоос гаралтай 45000 шинэ жуулчин тээвэрлэх боломжтой болж, жилд дор хаяж 55 сая ам.долларын нэмэлт орлогыг Монгол улс олох боломжтой юм билээ.

 

Омогшил эгогоо дарж, хөмөрсөн тогоогоо дэлгэж, бусад улс гүрнүүдтэй айлсан амьдрах орчин цагийн шинэ хүү болж чадах уу бид?


avatar
    • Зочин
    • 81.17.17.*

    Ялангуяа ноцтой, хурдан хооронд зээл санал болгож байна. Би зээлийн олон улсын санал болгож бие даасан байна. Бодит хэрэгцээг хэн ч ноцтой сайханд $ 5000-аас $ 500,000 хүртэл богино болон урт хугацааны хүний хооронд зээл олгох ашиглаж болно нийслэл нь, хүү нь 2% төлөх хугацаанд нь . Би дор бүх салбарт санхүүгийн зээл олгодог: - Үл хөдлөх хөрөнгийн зээл; - Хөрөнгө оруулалтын зээл; - Авто Зээлийн; - Хувийн зээл; Би таны өргөдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн үзнэ үү 72 цаг хүртэл миний үйлчлүүлэгч хангах боломжтой байна. И-мэйл: info@the-financebank.com

    • hi
    • 103.212.118.*

    УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах хэлтсээс УИХ-ын гишүүдийн ирцийн өнөөдрийн мэдээг гаргаад байна. Энэхүү мэдээллээр цагтаа ирж, ирцэнд орсон нэг ч гишүүн байсангүй. Тогтсон дэгээр бол 10.00 цагт чуулганы хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүд ирцэндээ орж, хурал эхлэх боломжоор хангасан байх ёстой юм. Гэвч хурал товлосон 10.00 цагаас хойш дөрвөн гишүүн л ирж, ирцээ бүртгүүлжээ. Ийн оройтож ирцээ бүртгүүлсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үдээс өмнө болсонтой холбоотой байж болох ч эхлээд ирцээ бүртгүүлээгүй нь ажилдаа цагтаа ирсэн эсэхийг нотлох боломжгүй болгоод байна. Энэ өдрийн ирцээр УИХ-ын 76 гишүүнээс Я.Содбаатар, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар орон нутагт ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр, С.Жавхлан нар шалтгаангүйгээр ажлаа тасалжээ. Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс тодруулан харж болно. Огноо: 2017-04-28 Төлөвлөсөн цаг: 10:00

    • hi
    • 103.212.118.*

    Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар УИХ-д мэдээлэл хийж, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууслаа. Үүний дараа УИХ Зөрчлийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй 80 гаруй саналыг шийдэх ба үдээс өмнөх хуралдаанаар 17 саналаар санал хураасан. Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийв. Тэрбээр “Ц.Гарамжав гишүүн Байнгын хороон дээр гаргасан гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын саналаа татна гэж чуулган дээр мэдэгдсэн тул саналыг нь татлаа” гэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

    • hi
    • 103.212.118.*

    Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийв. Тэрбээр “Ц.Гарамжав гишүүн Байнгын хороон дээр гаргасан гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын саналаа татна гэж чуулган дээр мэдэгдсэн тул саналыг нь татлаа” гэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%