2017 ОНЫ ЯЛАЛТЫН ПАРАДЫН СОНИН

Аугаа Эх орны дайнд ЗХУ өөрийн холбоотнуудын хамтаар ялалт байгуулсныг билэгдэж жил бүр цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Энэ холбоотны тоонд Монгол Улс маань багтаж, бидний өвөө, эмээ нар маань дайны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нь зөвлөлтийн ард түмэнтэй үргэлж хамт байж бүгдийг фронтод, бүхнийг ялалтын төлөө зориулж байсныг дурсахад таатай байна. 

2017 онд ОХУ-д явагдах Ялалтын парадын онцлог зарим тоо баримтууд, шинэ содон зүйл, зэвсэг техникийн талаар товч өгүүлье. Марш тактикийн тэмцээн, олон улсын сургууль болон цэрэг халах, татлагатай холбоотой зав бага ажил дээрээ хонох тохиолдол олон гарч байгаа учраас интернетэд тэр бүр орж чадахгүй байгааг ойлгоно уу.

 

72 ДАХЬ УДААГИЙН ЯЛАЛТЫН ПАРАД

 

  1. Хугацаа:2017 оны 5 дугаар сарын 9-ны 10.00 цагт.
  2. ОХУ-ын 28 хотод ялалтын парад явагдана.
  3. Ялалтын парадад 90 гаруй мянган цэргийн алба хаагчид оролцоно.
  4. Энэ удаагийн парадад анх удаа Арктикийн эрс хүйтэн бүсэд зориулан бүтээсэн зэвсэг, техник оролцуулж анх удаа олон түмэнд дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ нь ОХУ-ын ашиг сонирхол уг бүсэд их байгаа гэдгийг дэлхий дахинд харуулж байна гэж ойлгож болно. Ойрын зайд цэргийг агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зенитийн пушки-пуужин хосолсон "Панцирь-СА" цогцолбор, зенит-пуужингийн "Тор-М2ДТ" цогцолборуудыг цасны цагаан-хар хосолсон өнгөөр будсан техник анх удаа улаан талбай дээгүүр явж өнгөрнө. Уг цогцолборууд нь гинжит ДТ-30 "Витязь" машин дээр суурилсан нь ямар ч газар тухайлбал намаг, ус, шавар, цасанд хөдөлгөөн үйлдэх боломжийг олгож байгаа юм. Зенит-пуужингийн "Тор-М2ДТ" цогцолбор нь 4,8 секундын хугацаанд 15 км-ийн зайд /өндөр, алслалт адилхан Р.Э./ илэрсэн дайсны 4 агаарын "бай"-д нэгэн зэрэг гал явуулах боломжтой. Харин "Панцирь-СА" цогцолбор нь 4-6 секундын хугацаанд 15 км-ийн өндөрт, 20 хүртэл км-ийн зайд нисэж буй нисэх онгоцноос эхлээд жижиг хэмжээтэй нисгэгчгүй дроныг хүртэл устгах боломжтой юм.

 

  1. Москва хотод болдог агаарын парадын төгсгөлд оросын нисэх хүчний "асс"-уудаас бүрдсэн "агаарын шоу"-ны үзүүлбэр болдог. Өмнө нь агаарын үзүүлбэрийн "Стрижи" багийхан "МиГ-29" онгоцоор үзүүлбэр үзүүлдэг байсан юм. Харин энэ удаа "Русские витязи" багийн гишүүд "Су-30СМ" загварынхүнд сөнөөгч онгоцоор анх удаа агаарын үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна. Оросууд Сири Улсад явуулсан агаарын дайралтад энэхүү "Су-30" онгоцыг амжилттай ашигласан гэдгийг санаж байгаа байх.
  2. 72 дахь удаагийн парадад оросууд анх удаа эргийн хамгаалалтын "Бал" болон "Бастион" пуужингийн цогцолборыг үзүүлэх гэж байна. Балтийн тэнгисийн флотын дайчид уг пуужингийн системийг зэвсэглэлд хүлээж аваад удаагүй байгаа юм. Уг систем нь 500 км-ийн зайд далайн мандал дээр буй дайсны дурын "бай"-г "Х-35"/"Оникс" загварын пуужингуудыг ашиглаж устгах боломжтой. Уг цогцолборыг агаарын довтолгооноос хамгаалах "С-400", оператив-тактикийн пуужингийн цогцолбор "Искандер"-тай холбож ашиглавал илүү үр дүнтэй бололтой.
  3. Оросын өсвөр үеийн "Юнармия" хөдөлгөөний төлөөлөгчид анх удаа парадад оролцоно. 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр армийн генерал С.Шойгуны санаачлагаар байгуулагдсан уг хөдөлгөөн БХЯ, "Арми, нисэх болон флотод туслах сайн дурын нийгэмлэг", "Армийн спортын төв клуб"-тэй хамтран ажилладаг билээ. Хөдөлгөөний гол зорилго нь залуу үеийн анхаарлыг Орос улсын газар зүй, түүх, ард түмэн, баатрууд, эрдэмтдийг алдаршуулах замаар татах явдал юм. Байгуулагдсан цагаас хойш уг хөдөлгөөнд 11-18 насны 30 мянган хүүхдүүд нэгдээд байгаа гэнэ.
  4. Хуучин мөртлөө шинэ танк "Т-72Б3М". Энэ удаагийн парадад оросууд алдарт "Т-72" танкийн цуврал болох "Т-72Б3М" загварын танкийг оролцуулж байна. "Танкийн биатлон"-д оролцож дэлхий дахинд танигдсан "Т-72Б3" танкийн сайжруулсан хувилбарыг 2016 онд бүтээж зэвсэглэлд оруулжээ.

 

  1. Энэ жил Санкт-Петербург хотод зохиогдох цэргийн парадад анх удаа агаар-сансарын цэргийн хүчин оролцох ажээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%