ФЭЙСБҮҮКТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: Асашёорюү Д.Дагвадорж өндөр настан Лхамжавд 2 өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж  фэйсбүүк, твитерт  хийсэн буянаараа олон хүмүүсийн талархлыг хүлээж байна. News.mn вэб сайтад нийтлэгдсэн Манлай баатар Дамдинсүрэнгийн дүү буюу Долсон вангийн зээ охин өндөр настан Лхамжав гуайн ахуй амьдралын тухай нэвтрүүлэг аварга төдийгүй олон хүний сэтгэлийг өвтгөсөн юм. Тэрхүү нэвтрүүлэг цацагдаад удаагүй байтал Д.Дагвадорж ийн жиргэв. 

Лхамжав гуайг нийтээрээ эрж сурах "ажил" өрнөж байтал тэр ХИЙНЭЭ хэмээн ийнхүү поостолсон юм. 

 

Харин удалгүй дараах поост твитер болон фэйсбүүкээр хурдтай тархлаа. 

Ингээд их аваргад талархсан хүмүүс түүний сошиал хаягуудад талархлаа тасралтгүй илэрхийлж лайк, шэйр нь хэдэн мянгад хүрч өнөөдөр фэйсбүүк, твитер талархсан сэтгэлийн үгээр бялхан байна. 

Хэвлэл мэдээлэл аливаа асуудлыг амьдрал дундаас ил гаргаж, сошиал хэрэглэгчид түүнийг дэмжин талархаж эсвэл эсэргүүцлээ илэрхийлдэг. Гэхдээ эцсийн үр дүн нь хэн нэгэнд эсвэл нийтийн эрх ашигт нааштайгаар шийдэгдэгт л энэ хүч оршдог. 

https://www.facebook.com/dagvadorj.dorj

 https://twitter.com/Asashoryu

https://www.youtube.com/watch?v=dttv_23NImE&feature=youtu.be

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%