АРТИ КОУР ГАЛЕРЕЙ: Уран зураг хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлдөг

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимын дэргэд Арти коур уран зургийн галерей байрладаг. Тус галерей нь Монголын дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон улсын түвшинд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2009 онд байгуулагджээ. Арти коур галерей нь зургийн бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулахыг зорьдог бөгөөд гишүүн 189 уран бүтээлчдийнхээ зургийн үзэсгэлэн гаргах, дуудлага худалдаа, эвент үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр зураачдыг дэмжиж ажилладаг. Мөн дэргэдээ Арти коур зургийн дугуйлан ажиллуулан уран зургийн боловсрол, урлагийг ойлгох чадварыг хүүхэд, залууст өгдөг. 

АРТИ КОУР ДУГУЙЛАНГИЙН БАГШ, ЗУРААЧ Б.ОДОНГОО: ХҮҮХЭД БОЛГОН ЗУРДАГ, АВЬЯАСГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙ

Манай Арти коур галерей нь 2009 оноос хойш найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Галерейн дэргэд байдаг зургийн дугуйланд маш олон хүүхэд явдаг.Манай дугуйланд таваас дээш бүх насныхан хамрагдах боломжтой. Ер нь авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд болгон бага насандаа зурдаг. Зурж эхлэх нас нь харилцан адилгүй байдаг. Гурван наснаас эхлээд дөрөв, тав, зургаа гээд л. Томроод ирхээрээ хүүхдийн сонирхол нь өөр болоод уран зургаа орхидог болохоос хүүхэд болгон зурдаг. Тийм болохоор яг тэр онцлогт нь түшиглээд хүүхдүүдийг зургаар хүмүүжүүлж, төлөвшүүлэх боломжтой. 

Уран зургаар дамжуулан хүүхдүүдэд маш олон төрлийн төлөвшил олгодог. Сууж сурах, анхаарал төвлөрөх чадвар, юмыг ажиглах чадвар, бие дааж ажиллах чадварууд сайжирч тархины задаргаа буюу сэтгэн бодох чадвар нь дээшилдэг. 

Арти коур дугуйланд 5-6 жил яваад ирэйдүйн мэргэжлээ сонгож зураач болсон 10 гаруй хүүхэд байдаг. 

АРТИ КОУР ДУГУЙЛАНД ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ СУРАЛЦАЖ БАЙГАА, 18-Р ДУНД СУРГУУЛИЙН 9 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧ Б.АНХЗАЯА

Б.Aнхзаяагийн бүтээлүүдээс 

ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДСАН УРАН ЗУРГУУДААР НОМ БҮТЭЭЖЭЭ

Бельги Улсын судлаач Пол төслийн ажлын хүрээнд  Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнуудын хүүхдүүдээс судалгаа аван "Ямар орчинд амьдрахыг хүсдэг вэ" нэртэй зургийн үзэсгэлэн гаргажээ. Тус үзэсгэлэнд Арти коур дугуйланд суралцагч хүүхдүүдийн бүтээл багтсан байна.

АРТИ КОУР ГАЛЕРЕЙН ГИШҮҮН ЗУРААЧДЫН УРАН БҮТЭЭЛЭЭС



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%