ТВИТТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: Ерөнхийлөгчийн боловсролыг аврах уу? Ер нь боловсролыг аврах уу?

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам гурван нэр дэвшигчийн тухай яриа твиттерт хамгийн халуун сэдэв болоод байна. Гурван нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгч болох нь одоогоор тодорхойгүй ч Ерөнхийлөгчийн боловсрол хүмүүсийн хамгийн санаа зовоосон асуудал болов. Нэгэнт нэр дэвшигчид тодорхой хэдий ч тэдний боловсрол хийгээд ер нь БОЛОВСРОЛ гэж юуг хэлэх гэдэг асуулт өөрөө нэн тодорхойгүй сэдэв болж хувирлаа. Боловсролын тухай өөрийн гэсэн ойлголт, үзэл баримтлалтай жиргээч Д.Энхбат энэ тухай тасралтгүй жиргэж байгаа ч "боловсрол гэж юу юм",  "огт хэрэггүй" гэх жиргээчид ч мэр сэр...Ерөнхийлөгчийн боловсролоос эхэлсэн яриа ер нь боловсролыг аврах цаг болжээ гэдэг рүү гулсав. 

Хүн мэдэхгүй зүйлээ устгаж бас үгүйсгэдэг гэдэг санааг энд дурьдмаар. 

 

 Ерөнхийлөгчийн боловсролын санаа зоволт савнаасаа хальсан нь. Тоглоом тоотой нь дээр гэдэггүй билүү? 

Хариултыг нь жиргээч Билигтү дор нь барьсан бололтой. 

Лам олдохгүй бол буцахдаа зална. Боловсролтой хүн биш бол зүгээр бэлгэдэл болоод сууж бай. Дэлхийтэй харилцахад бэлгэдэл хэрэгтэй ч боловсрол түүнээс илүү хэрэг болох л байх даа. 

 Жиргээч шилэн Цогоо нэр дэвшигчдийн төгссөн сургуулиудыг харьцуулав. Гэхдээ энэ харьцуулалтаар хэн нь боловсролтой вэ гэдгийг хэлэхэд хэцүү. 

Твитерчдийн маргааны сэдэв болоод байгаа БОЛОВСРОЛТОЙ ХҮН гэж ямар хүнийг хэлдэг вэ? БОЛОВСРОЛ гэж юу юм бэ? Энэ асуултад олон маргаан байгаа ч цэгцтэй, тоймтой хариулт нь алга. 

Мэргэжлийг боловсрол гэхгүй бол мэдлэгийг боловсрол гэх үү гээд түмэн асуулт. Гэхдээ л БОЛОВСРОЛ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ. 

Ерөнхийлөгч биднийг аврах шидтэн биш. Бид ч хар нүхэнд уначихсан хүмүүс биш. Эцэст нь бид Ерөнхийлөгчийг биш, Ерөнхийлөгчийн боловсролыг ч биш, БОЛОВСРОЛЫГ Л АВРАХ ЁСТОЙ гэдэг гаргалгаа байна. 


avatar
    • TSZ
    • 202.179.31.*

    боловсролын тухайд манай улсын хөдөлмөрийн баатар гавъяат зүтгэлтнүүд ихэнх нь бага дунд боловсролтой хүмүүс байдаг ч тэд эх орны баялагийг бүтээж ард түмнийг тэжжэсээр ирсэн энэ гурав тэдний идэвхи зүтгэлтэй улс төрчид төрийн мэргэн ухаан байхад эх орноо аваад явчихна Монгол төрийн мэргэн өвөө Ж.Самбуу Хичээнгүй сайд Цэрэндорж Маршил Чойбалсан нар тийм өндөр боловсролтой байгаагүйг бид мэднэ тэд бидэнд эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд үлдэсээсэн эрхэмүүд

    • Зочин
    • 103.10.23.*

    Юун баахан хараал идсэн хэрүүл вэ? Ядцан юм оруулах юм

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%